Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио тинто”, “Туркойз хилл ресурс” комнпаниуд Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээндээ буулт хийсэн захиа ирүүлсэн талаар мэдээлэв. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын Засгийн газарт Оюутолгойн төслийг үргэлжүүлэх эцсийн болзол гэж тодотгосон захидлаараа таван зүйл санал болгосон.
Нэн тэргүүнд Оюутолгой төслөөс Монголын Засгийн газарт 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх санал гаргасан байна.
Монголын хувьцаанд ногдол өр төлбөр байхгүй болсноор 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэлгүй болно гэсэн үг. Өмнө нь “Рио тинто” компани Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Оюутолгой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэгт дээрх өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлж байсан. Үүний ажлын хэсэг хүлээж аваагүй бөгөөд 100 хувь тэглэх санал хүргүүлсэн байдаг. Тэгвэл хөрөнгө оруулагчид Засгийн газрын ажлын хэсгийн энэ саналыг хүлээж авснаа энэ удаагийн захидлаараа мэдэгдсэн нь Оюутолгойн төсөл цаашид амжилттай хэрэгжих эхлэл болж байгааг эдийн засагчид онцолж байна.
Үүнээс гадна УИХ-аас нууцаар хийгдсэн гэдэг Дубайн гэрээг цуцлах, далд уурхайн санхүүжилтэд аудит оруулах, гүний олборлолтыг ойрын хугацаанд оруулах зэрэг Монголын талаас хэлэлцээнд орсон ажлын хэсгийн саналыг “Рио тинто”, “Туркойз хилл ресурс” компанийн удирдлагууд бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү үр дүнд хүрч буй Монгол Засгийн газрын дэлхийн уул уурхайн акулуудтай хийсэн хэлцэлдээ гадаадын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн мега төсөл хэрэгжүүлдэг дэлхийн олон орны хувьд сайн жишээ болж, үлгэр дуурайлал болж магадгүйг уул уурхайн салбарынхан ярьж байна.
Хөрөнгө оруулагчид эдгээр саналыг дэмжиж буулт хийснээр Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжих нөхцөл үндсэндээ бүрдэж байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бидэнтэй хамтран ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, УИХ-ын Түр хорооны гишүүд, Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон дэд сайд Б.Солонгоод талархал илэрхийлье. Сүүлийн 12 жил яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна. Энэ нь дотоод талдаа итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлж, дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн чухал алхам боллоо" хэмээн дүгнэв.
Тэгвэл ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын "Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, урт хугацаанд тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулан ажиллана” хэмээн даруухан тайлбар өгсөн байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, хэлэлцээрийн ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо “Хөрөнгө оруулагч тал одоогоор бидний саналыг хүлээж аваад байна. Цаашид яриа хэлэлцээг үргэлжилнэ.
Тухайлбал, говийн бүсэд гүний ус ашиглахтай холбоотой асуудлаар цаашид ярилцана. Эхний ээлжид томоохон ахиц гарлаа. Үргэлжлүүлээд Дубайн гэрээг ямар нөхцөлөөр цуцлах вэ, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар хэмжээнд өөрчлөлт оруулж байж урт хугацаанд харилцах ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг ярилцана” гэдэг мэдээлэл өглөө.
Дэлхийн уул уурхайн томчуудтай олон сарын турш хэлэлцээний ширээний ард сууж, ажил гардан хийж буй улсууд энэ мэт нэмэлт хачиргүй, “шоу”-гүй бодит мэдээлэл өгч байгаа. Харамсалтай нь, Ерөнхий сайдын хэвлэлийн хурлыг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд баллаж орхисон. Эхлээд Ц.Даваасүрэн гишүүн өөрийгөө олон жилийн турш тэмцэл хийж, үр дүн авчирсан мэтээр ярьсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга намын өмнөх удирдлагуудаа муулж, одоогийн өндөрлөгт тал зассан уртаас урт үг хэлсэн.
Тэдний араас Х.Болорчулуун ёс болгож Оюутолгойн талаар өдөр шөнөгүй өлссөн мэт аяглав. Уг нь тэд биш Хууль зүй, дотоод хэргийн яамаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн өнгөрсөн олон сарын зүтгэл ийм үр дүнд авчирсан санагдах. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн асуудлаар “энтертайнмент” үзүүлсэн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын “поп”-уудаас гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулга "босоо" хэмээх С.Ганбаатар хүртэл өөрийгөө олон нийтийн сүлжээнд гавьяа байгуулсан талаар сурталчилж эхлээд байна.
Улстөрчдийн унаган араншин гэдэг л энэ байх. Тэдэнд Оюутолгойн ордод улс орны эрх ашгийг хангуулах сонин биш өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавих л сонин байгаа бололтой. Ийм үйл хөдлөл Оюутолгойн хэлэлцээг Монголын талд ашигтайгаар эцэслэн шийдвэрлэх өнөөгийн чухал мөчид дэм болох бус харин ч асуудлыг олон салаа болгон гуйвуулж мэднэ.
Д.ДУЛМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Эдэнд хөдөлмөрийн болон улсын баатар цол давхарлуулу олгоочээ. Их сайн хүмүүс байна ш дээ.
Tetgeveree nem!!!
Даваасүрэнч гишүүн ч харин аль дээрийн л оюутолгйн гэрээний талаар ярьдаг байсан хүн шүү ёстой үнэн дээ.Ажлын хэсгийнэнд бөярдаалаа мундаг байлаа
Shal hudlaa hiimel ur tegllee ch geh shig. Huuj gargaa luivarchdiig!
Shal hudlaa hiimel ur tegllee ch geh shig. Huuj gargaa luivarchdiig!
Shal hudlaa hiimel ur tegllee ch geh shig. Huuj gargaa luivarchdiig!
Shal hudlaa hiimel ur tegllee ch geh shig. Huuj gargaa luivarchdiig!
Shal hudlaa hiimel ur tegllee ch geh shig. Huuj gargaa luivarchdiig!
Попын хаадууд ажлыг гардаж хийсэн мэргэжлийн багын урдуур орж мэдэгдэл хийж онигоо болж тэнэгтэх юм. Тэнэг аврага 10 хувийн авилгачин гурилын луйварчин сэзо ганбаатар нарын попрол гамшиг суйрэлээр дуусна\nЖ
Бат-Эрдэнэ, Арван процент хоёр бол арай илүүджээ, Бридж гэдэг компаний нэг их эх оронч Ганхуяг гэдэг хүн эд нартай нийлээд, бүх эд нараас илүү орилоод давхиж явсанаа чим чимээгүй болсон.Тэгсэн Дунай нийлүүлэх гэрээ аваад дуугүй болсон гэдэг шоо
Baterdene baisan gazar balagtai.
Инээдтэй.
Баярлахад эрт байна. Монголын талын эзэмших хувь 51-ээс дээш байх ёстой. Монголд татвар төлдөг болох, монгол ажилчдын цалин гадаад ажилчдын цалин ижил түвшинтэй болох, байгаль орчин учруулсан хохирлоо барагдуулж, нөхөн сэргээлт хийх, гүний ус ашиглалтын хэмжээг багасгах гээд маш олон асуудлууд байгаа. Солонго гэдэг хүн Рио-ийн тэжээвэр гэдгийг мартаж болохгүй.
ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗГ ГУРАВ 1 ТОЛГОЙТОЙ, 1 БОДЛОГОТОЙ БАЙГААГИЙН АЧ ТУС ГАРЧ ЭХЭЛЛЭЭ. 2020 ОНЫ УИХ, 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ИРГЭД ЗӨВ СОНГОЛТ ХИЙСНИЙ БАТАЛГАА НЬ ЭНЭ БАРИМТ БОЛЖ БНА. ЭНД ХЭН 1 ХҮНИЙГ БААТАР БОЛГОХ ШААРДЛАГАГҮЙ. МОНГОЛЧУУД ИРГЭДЭЭСЭЭ ЭХЛЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ БҮГДЭЭРЭЭ ХҮЧЭЭ, САНАА БОДЛОО НЭГТГЭЖ ЧАДСАНЫ БАРИМТ ЮМ. ХАРИН МОНГОЛЫНХОО ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ, УРВАГЧИД ЯЛАГДЛАА. АН ТӨРД БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ИЙМ ҮР ДҮН ГАРАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ.