Эх газрын Хятадад “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Хятадын төв телевиз мэдээлжээ.
Тяньжин хотын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв гадаад улсаас Тяньжинд ирсэн шинж тэмдэггүй халдвар тээгчээс авсан сорьцыг шинжлэхэд “омикрон” хувилбар илэрснийг албан ёсоор баталгаажуулжээ.
Өвчтөн одоогоор тусгаарлагдаж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Үүнээс өмнө Хонконг болон Тайванд “омикрон” хувилбар мөн бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )