Монгол, Оросын хамтын ажиллагаа ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ

2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины урилгаар тус улсад айлчилж буй энэ үед хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Монгол Улс ОХУ-тай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа ахиулж, харилцан үр  ашиг хүртэхийн тулд бодитой саналууд тавих хэрэгтэй гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлдэг. Тухайлбал, эрчим хүч, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны боломжууд бий гэдгийг онцолдог.

Тэгвэл үүнээс эрчим хүчний салбарыг тухайлан авч үзье. Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.

2020 оны статистик харахад, Монгол Улсын цахилгаан эрчим хучний хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг-т хүрч, өмнөх оноос 1.5 хувиар нэмэгджээ. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр авч үэвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, сапхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизөль станцуудаас үйлдвэрлэсэн байна.

Эрчим хүчний хэрэглээний  19.3 хувь буюу 1,705.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 14 дэд станцаар дамжуулан импортоор худапдан авсан байгаа. Энэ нь өмнөх оноос 11.0 сая кВт.цаг буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авчээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд 39.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ОХУ-д экспортолсон нь өмнөх оноос 13.3 сая кВт.цаг буюу 33.5 хувиар өссөн үзүүлэлт байсан.

Тэгэхээр эрчим хүчний экспорт, импортын хэрэгцээ аль аль талдаа байгаа. Гэхдээ манай тухайд эрчим хүчний системийн найдвартай, баталгаатай байдал чухал юм.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн үзүүлэлттэй. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг салбарын сайд Н.Тавинбэх хэлж байсан.

Эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй учир цаашид дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын эогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасралт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг мөн хэлж буй.

Түүнчлэн эрчим хүчний салбараа бэхжүүлэх үүднээс ОХУ-аас тодорхой дэмжлэг авах, хамтран ажиллах шаардлагууд тулгарсаар байгаа юм.

Тухайлбал, Дулааны гуравдугаар цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт+75МВт-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчтэй гэрээний хэлцэл хийх, техникийн тодорхойлолтыг нарийвчлан боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ЭХЯ-наас өгсөн.

Уг төсөл нь төвийн эрчим хүчний систөмийн чадлын дутагдлыг нөхөх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээ, систөмийн найдвартай ажиллагааг хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах ач холбогдолтой юм.

Мөн эрчим хүчний асуудлаар ОХУ-той ойлголцох, хамтран ажиллах хэрэгтэй бусад төслүүд гэхээр сэргээгдэх эрчим хүч буюу УЦС-ын төсөл юм. Тодруулбал,  Эгийн голын усан цахилгаан станцын талаар олон жил яригдаж байгаа ч, бодитой хэрэгжилт байдаггүй.

Эдийн засагчид, судлаачдын санал санаачилгыг харахад, Багануур, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордууддаа түшиглэн,  эрчим хүчний хамтарсан шинэ эх үүсвэр, станцууд барих тал дээр ОХУ-тай хамтран ажиллах боломжууд бий гэдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top