БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны Пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 56 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 44 тохиолдол нь Чжэцзян мужид, Шэньсид 5, Өвөр Монголд 4, Гуандунд 2, Сычуаньд 1 тохиолдол илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 20 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )