Я.Содбаатар: Төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт маш үр дүнтэй болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.17/ өндөрлөж байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас айлчлалын үр дүнгийн талаар байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа айлчлал амжилттай өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд өнгөрсөн 100 жилийн алдаа, оноо болон амжилтыг бүхэлд нь дүгнэж үнэлэлт дүгнэлт өглөө. Ирэх 100 жилийн хамтран ажиллах төлөвлөгөө, ялангуяа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд дэлгэрэнгүй санал солилцлоо. Энэ хүрээнд чиглэл, чиглэлд тодорхой шийдвэр, үр дүн гарсан найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх айлчлал болж өндөрлөж байна. Бид айлчлалын бэлтгэл ажилд хоёр тал нэг жилийг зарцуулсан. 

Монгол Улсын зүгээс олон Засгийн газар дамжиж ярилцаж байсан аж ахуйн чанартай зүйлсийг шийдвэрлэлээ. Хамгийн сүүлд "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн зээлийг шийдвэрлэж чадсан нь томоохон амжилт байлаа. Айлчлалын хүрээнд хилийн боомт, нэвтрэх чадварыг дээшлүүлэх бүс байгуулах асуудлыг хөндөж тусгайлсан протоколыг байгууллаа.

Төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт маш үр дүнтэй боллоо. Тэд гурван цаг гаруй хугацаанд уулзаж, харилцан байр сууриа илэрхийллээ. Хэлэлцээний үр дүнд хоёр улсын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулсан тунхаглал гаргалаа. Үүнийг дагаж гэрээ бас гарна. Энэ хүрээнд олон ажил хийгдэх байх гэж хүлээгдэж байна" гэлээ. 

Түүнчлэн "Авто замын коридор байгуулах асуудлыг хөндөж ярилцлаа. Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон хурдны авто замыг тавих асуудлыг хөндлөө. Ер нь, эдийн засгийн коридор байгуулах асуудалд өргөн хүрээнд авч хэлэлцлээ. Хөдөө аж ахуйн салбарт Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Нийтдээ 450 сая рубль хөрөнгийн хөтөлбөр хэрэгжсэн. Айлчлалын дараа Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайдтай уулзсан. Энэ үеэр банк санхүүгийн асуудал зэрэг том яриа хэлэлцээр хийлээ. Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ салбарт нэг шат ахисан гэрээ хэлэлцээр хийсэн гэж яригдсан" гэх мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.231) 2021 оны 12 сарын 20

Чи ямар хажууд нь байсан биш Харин орчуулагч нь хэлсэн бол өөр хэрэг

0  |  0
МОНГОЛ(66.181.184.84) 2021 оны 12 сарын 19

ЯДАХДАА КОРИДОР ГЭЖ ЯРЬЖ БИЧДЭГЭЭ БОЛИОЧ

0  |  0
Дагва (122.201.31.155) 2021 оны 12 сарын 19

Энэ хүн ОХУ, БНХАУ гэх мэтийн том орнуудтай хэлэлцээ хийх чадвартай хүн гэхэд туйлын эргэлзээтэй хүн ш дээ. УОК - ийг толгойлох гэж яаж будилууллаа даа. Монголоор дайрсан хурдны зам чинь юуны өмнө Монголд биш, Хятадад л ашигтай ш дээ. Манайх транзит тээврийн хэдэн ногооон олох л байх, гэхдээ алсдаа улс төрийн хувьд маш нөлөөтэй зам болно ш дээ. \n

0  |  0
Х(192.82.70.118) 2021 оны 12 сарын 19

Бид 2 хөрштэйгээ хүссэн хүсээгүй зохицож амьдрахаар өөр арга байхгүй

1  |  0
999(192.82.81.98) 2021 оны 12 сарын 18

Odoo da ub ruu tavisan zam chini hogiin zam muu zam tavij baina urihan ongorood toirog deer mashin dergeed bn lee ter udahgui havantai zam bolno mash ih mongo zartsuulj baij pidda nar oligtoi wm hiihgui wmaa idej uuj dundaas ni hussan hontsiin setgeltei muu golognuud

0  |  0
Эрчим хүч (43.242.243.76) 2021 оны 12 сарын 18

Цахилгаан станцын талаар нэг ч үг байхгүй байгаа нь айлчлал үр дүнтэй болсон гэхэд хангалтгүй санагдаж байна. \nЦахилгаан станц барих ажлаа Монгол өөрсдөө хийх хэрэгтэй. \nУлс орны аюулгүй байдал гэдэг эрчим хүчний асуудал мөн \nМаш олон жил яригдаж байгаа Эгийн голын усан цахилгаан Станцыг барьж дуусгах нь. Хүрэлсүхийн Үүрэг мөн \n

0  |  0
ҮНЭН ҮҮ ??(59.153.114.131) 2021 оны 12 сарын 20

Цаг хугацаа харуулна

0  |  1
Зочин(202.9.41.4) 2021 оны 12 сарын 19

Сайхан л айлчилал боллоо.Юунд нь ингэж янз бүрээр өөлж байдын.Өөрсдөө юу ч мэдэхгүй хоосон юмнууд байж

2  |  1
Зочин(192.82.82.163) 2021 оны 12 сарын 19

Өөрсдөө гүйж очиж дараагийн 100 жилийн хавхандаа оров гэж Энэ хийн хоолой Хятад орно гэж хуплаа байхас. Хятадын тал таг дуугай юу ч ярихгүй нь хачирхалтай

1  |  3
Зочин(192.82.75.78) 2021 оны 12 сарын 19

хамгийн зөв асуудал. Тээвэр ложистикийн хөгжил хамгийн чухал

3  |  0
Top