БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 89 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 77 тохиолдол нь Чжэцзян мужид, Шэньсид 7, Гуандунд 2, Өвөр Монгол, Шанхай, Фуцзяньд тус бүр 1 тохиолдол илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 36 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )