АНУ-ын Миссээр анх удаа солонгос гаралтай бүсгүй шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Энэ сарын 17-нд болсон “Америкийн Мисс” тэмцээнд солонгос гаралтай оюутан Эмма Бройлс түрүүллээ. Тус тэмцээний түүхэнд анх удаа солонгос бүсгүй түрүүлж байгаа нь энэ юм.

Эмма бол Аляка мужаас ирсэн, гурав дахь үеийн солонгос гаралтай эмэгтэй юм. Шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр өвөө, эмээгээ олон жилийн өмнө АНУ-д цагаачилсанд нь талархаж явдгаа илэрхийлсэн. Түүний аав Бройлс америк, ээж нь солонгос. Ээжийнх нь талын өвөө, эмээ нь тавин жилийн өмнө Солонгосоос Аляскад нүүн суурьшжээ.

Бройлс Америкийн Миссийн хувьд Паралимпын наадмыг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах гэнэ. Учир нь түүний ах Дауны синдромтой ч олон тэмцээнд түрүүлсэн тамирчин юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх (59.153.113.39) 2021 оны 12 сарын 20

Манай монголчууд хамаагүй илүү царайлаг юм байна америкчууд аа

0  |  0
american(192.82.77.87) 2021 оны 12 сарын 19

chinese shit

0  |  0
Ази царай(59.153.114.131) 2021 оны 12 сарын 19

Байдаг л Ази царай байна.

0  |  0
Top