БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний ням гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс 24 нь Шэньси мужид, 10 тохиолдол нь Чжэцзян мужид, Гуандунд 2, Бээжинд нэг тохиолдол илэрчээ. Өвөр Монголд халдвар бүртгэгдэлгүй 2 хонож байна. Мөн өдөр гадаадаас ирсэн 65 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )