Д.Тогтохсүрэн: Цар тахлын хуулийг сунгасан ч иргэд ТОГ, ДУЛААНЫХАА ТӨЛБӨРИЙГ өөрсдөө төлнө

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.12.20/ ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар цар тахлын хуулийг зургаан сарын хугаагаар сунгах эсэх асуудлыг авч хэлэлцжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Тухайлбал, цар тахлын хуулийг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Төрөөс тог цахилгаан, ус дулааны мөнгийг хөнгөлж байгаа шийдвэр үргэлжлэхгүй. Иргэн, аж ахуйн нэгж өөрсдөө төлнө" гэлээ.

Түүнчлэн "Өмнө нь хоёр ч удаа сунгагдсан КОВИД-19-ийн хуулийг хэлэлцсэн. Энэ хуулийг зургаан сарын хугацаатай сунгах нь зүйтэй гэдэг шийдвэрийг бүлэг гаргасан. Учир нь, дэлхий нийтийн хэмжээнд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. КОВИД-ын хуулийн 2022 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгах шаардлагатай гэж үзсэн. Энэ ондоо багтаан хуулийг батална. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах болсныг албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ асуудлыг бүлгээр хэлэлцээд Засгийн газар төрийн үйлчилгээний албан хаагчдыг 2021 онд авсан цалин, урамшууллаас бууруулахгүйгээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(192.82.67.154) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө төлнөө, алийн болгон төрөөр даалгахав ямар бирд биш

1  |  0
Зочин(150.129.142.12) 2025 оны 03 сарын 13

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ГАРГАСАН МУНДАГ ШИЙДВЭР ШҮҮ.ОДОО 2022.01.01 нэсэс хойш яаж шүү амьдарнадаа бид чинь.

1  |  0
Зочин(103.26.195.215) 2025 оны 03 сарын 13

Иргэдэд их дэмжлэг болсон доо. Улс орон минь илүү их хөгжөөсэй. Ард иргэд мэдлэг боловсролтой болох чухал байна.

1  |  0
ва(103.212.119.233) 2025 оны 03 сарын 13

цар тахалын хууль гэж манайхаас өөр улсад байхгүй ман-хан идэж уухпаа ашиглах арга байх

1  |  0
авлигачин(59.153.114.131) 2025 оны 03 сарын 13

Авлигачид

1  |  0
иргэн(202.179.24.52) 2025 оны 03 сарын 13

тийм бол Цар тахалын Хуулиа сунгаж яадгийн Далимдуулж МАН-ынхан хөрөнгө мөнгө идэж шамшигдуулах гэж сунгаж байгаа ш дээ,\n

1  |  1
Tsek(103.26.193.92) 2025 оны 03 сарын 13

Yu sungaad hutsaad bgaan odoo bolij uz oorsdoo ajilaa hiihgui dalim gadaad ywmaar bn shde mongolin zawaan utaanaas holdoj hurdan hil neegeech

1  |  0
zochin(202.180.216.83) 2025 оны 03 сарын 13

Дулаан цахилгаанаа сунгаачээ одоо бүр хэцүүдээд байна штэ ковид багасаад байгаа юм биш шинжилгээгээ өгч дийлэхгүй байгаад байна

12  |  0
Зочин(59.153.114.66) 2025 оны 03 сарын 13

Яаж, ямар юмаараа төлөх гэж... Ямар ч ажиллах боломжгүй байна.

7  |  0
Hhh(66.181.161.118) 2025 оны 03 сарын 13

Zasagiin gazar n shiiddiimvv namiin bvleg shiiddegiin myy

1  |  0
нам(66.181.161.58) 2025 оны 03 сарын 13

одоо бүр амар төрийн хэргийг нам мэддэг болчихсон уу

7  |  0
999(202.9.46.92) 2025 оны 03 сарын 13

Хуулиа сунгах юм бол тог дулаан цахилгаан бас сунгах ёстой шшш

10  |  0
Dald orj uz!(103.57.94.11) 2025 оны 03 сарын 13

Songuuli hol bgaa bolohoor ardiin namd odoohondoo ard tumen hereggui!!zugeer uursdinhuu ideh uuhaa l bodno.songuuli duhuhuur sain namiin durd toglohoo medne!

8  |  0
Anguich(202.55.188.37) 2025 оны 03 сарын 13

Ипотек яаахийн

3  |  0
Данхан толгойт(122.201.22.229) 2025 оны 03 сарын 13

за өөрсдөө төлж болно. Харин тэр хөнгөлж байсан мөнгө цаашид хаашаа юунд зарцуулагдах вэ???? Хулгайчууд өөрсөддөө л боломж олгож иднэ дээ.

10  |  0
Top