Монгол, Хятад хоёр улс хүндрэл бэршээлийг хамтаар туулж, харилцан туслалцсан он жилүүд 

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

2020 он бол Монгол, Хятад хоёр улсын хувьд хүнд хэцүү бэрхшээл сорилтыг хамтаар даван туулсан он жилүүд  байв. 2020 оны 1-р сараас эхлэн даян дэлхийн бүхий л улс орон бүс нутагт дэгдсэн Ковид-19 бол хүн төрөлхтний өмнө тулгарсан нийтлэг сорилт билээ. 2020 оны турш Хятад, Монгол хоёр улс дотоодын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ цар тахалтай тэмцэх ажилд харилцан туслалцаж, хоёр улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны цогц нэгдлийг бүрдүүлэн цар тахалтай тэмцэх хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээг дэлхий дахинаа харуулж чадлаа.

БНХАУ-ын Ухань хотод гэнэт дэгдэж дэлхий нийтийг цочирдуулсан аюулт өвчинтэй тэмцэх энх цагийн дайны хар хөшиг татсан өдрүүд буюу 2020 оны оны 2-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нар тус тус уулзалт хэлэлцээр хийн хоёр улсын харилцааны цаашдын чиг хандлагыг тодорхойлон, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлсэн. БНХАУ-д цар тахалтай тэмцэж байсан хамгийн хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмнийг төлөөлөн Хятадын ард түмэнд 30000 хонь хандивлаж буйг мэдэгдэж, Монгол Улсын Засгийн газар, ард иргэд “Мөнхийн хөрш-Энхийн тусламж” хандивын аян өрнүүлсэн.

2020 онд Монгол улсад Ковид-19-ын дотоодын тохиолдол гарсантай холбоотойгоор Хятадын Засгийн газар, холбогдох байгууллагууд, орон нутгийн захиргааны зүгээс Монгол улсад халдвар хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж олон удаагийн эд материалын буцалтгүй тусламж үзүүлж хоёр тал харилцан туслалцаж аюулт өвчин цах тахалтай хамтаар тэмцсэн нэгэн он байлаа.

 

2021 он бол Монгол, Хятад хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагаа зогсолтгүй өргөжүүлж түүхэн тэмдэглэлт 100 жилийн ойгоо амжилт бүтээлээр угтсан он болон өнгөрч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярих үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв. 

Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов

2020 оны эхээр гэнэт дэгдсэн COVID-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг өсөлт саарч цөөнгүй улс орнуудын эдийн засаг уналтын байдалд ороод байгаа хэдий ч БНХАУ нь цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ эдийн засгаа амжилттай сэргээж 2.3%-ийн өсөлтийг буй болгож, 2021 онд Хятад улсын ядуурлаас ангижруулах ажил бүх түвшинд амжилтанд хүрлээ.

 

Ядууралтай хийсэн тэмцэлд түүхэн ялалт байгууллаа

 

2021 оны 02-р сарын 25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Манай улс ядууралтай хийсэн тууштай тэмцэлд түүхэн ялалт байгууллаа” хэмээн зарлан тунхаглав. Ши Жиньпин даргын онцлон тэмдэглэснээр, сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны 98.9 сая оршин суугч, 832 гацаа, 128 мянган тосгоныг ядуурлаас ангижруулжээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс ядууралтай тэмцэхэд 1.6 их наяд орчим юань (246 тэрбум орчим ам.доллар) зарцуулжээ. Дэлхийн банкны мэдээлснээр, Хятад улс сүүлийн 40 жилийн хугацаанд 850 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж чаджээ.   

Хятад улсын ядуурлаас ангижруулах тууштай тэмцэл бүрэн ялалт байгуулсан нь дэлхий дахины ядуурлыг бууруулахад чухал ахиц болсон нь зүй ёсны хэрэг. Өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж ирснээс хойш Дэлхийн банкны стандартын дагуу Хятадын ядуурлыг бууруулсан хүн амын тоо нь дэлхийн ядуурлыг бууруулсан нийт хүн амын 70-аас илүү хувийг эзэлж, НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүлсэн бахдам амжилт юм. 

БНХАУ-ын "Улс ардын аж ахуйг хөгжүүлэх XIV таван жил"-ийн төлөвлөгөөний гарааны жил 

 

2021 онд XIII дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулганы хуралдаан болон XIII дахь удаагийн сонгуулийн Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дөрөвдүгээр чуулган 2021 оны гуравдугаар сарын 4-11-нд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. 2021 онд ХКН-ын 100 жилийн ой тохиохын зэрэгцээ  БНАХАУ-ын "Улс ардын аж ахуйг хөгжүүлэх XIV таван жил"-ийн төлөвлөгөө эхэлж байгаа тун чухал гарааны он жил байв.        

БНХАУ-ын "Улс ардын аж ахуйг хөгжүүлэх XIII таван жил"-ийн төлөвлөгөөний хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой байж, эдийн засгийн бүтэц сайжирч, ДНБ 70 их наяд юань байснаас 100 их наяд гаруй юань болж өссөн юм.   

Хятад улсын эдийн засгийн тогтвортой өсөлт зөвхөн Хятад улсад төдийгүй, дэлхий нийтэд эерэг ач холбогдолтой. БНХАУ-ын "Улс ардын аж ахуйг хөгжүүлэх XIV таван жил"-ийн төлөвлөгөө болон 2035 оны  алсын зорилтод асар олон хөгжлийн боломжуудыг багтаасан байна. Ингэснээр дэлхийн улс орнууд, ялангуяа, Хятад улсын хөрш зэргэлдээ орнуудад хөгжлийн илүү олон боломж гарч ирэх болно. Хөрш зэргэлдээ оршдон Монгол улс энэхүү түүхэн боломжийг ашиглан, Монгол Улсын "Хөгжлийн зам" болон Хятад улсын "Нэг бүс, нэг зам" санаачилгын уялдуулахад түлхэц өгч, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү бодит үр дүн гаргахаар улам бүр нэмэгдүүлэхэд таатай цаг үе ирээд байна.  

 

Түүхэн 100 жилийн ой

 

1921 он 7 –р сард Шанхай хотноо байгуулагдсан ХКН-ын олон жилийн эх оронч хувьсгалт тэмцэл ялалтад хүрч БНХАУ үндэслэн байгуулагдснаар 70 гаруй жилийн хугацаанд орчин үеийн, чинээлэг, Хятадын онцлогтой социалист БНХАУ-ыг цоглоон байгуулж чаджээ.

2021 оны 7-р сард ХКН үүсэн байгууладсаны 100 жилийн ойд баяр хүргэж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ  “ХКН 100 жилийн хугацаанд Хятадын үсрэнгүй хөгжил дэвшилийн түүхийг бүтээж, Хятад улсын хөгжил цэцэглэлт, Хятадын ард түмний аз жаргалтай сайхан амьдралыг бүтээн байгуулж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахын төлөө чухал хувь нэмэр орууллаа. МАН болон ХКН нас чацуу намууд бөгөөд хоёр нам урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ. МАН болон Монгол Улсын Засгийн газар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахаар БНХАУ-ын талтай үргэлжлүүлэн хамтран хичээхэд бэлэн байна” гэж онцлон тэмдэглсэн байна.   

 

Цах тахлын үеийн хамтын ажиллагаа        

 

БНХАУ дотоододоо вакцин нийлүүлэлтийн бэрхшээлтэй байсан цаг үедээ Монгол улсад буцалтгүй тусламж болон экспортын арилжааны хэлбэрээр олон удаа вакцин нийлүүлж ирсэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Засгын газар Монгол улсын засгийн газарт Синофарм үйлдвэрийн коронавирусийн 300 мянган хүн тун вакциныг хандивласан нь манай Монгол улсын анхны вакцин хандивлагч улсуудын нэг болсон юм. Монгол улс 2021 оны 2-р улиралд арилжааны шугамаар БНХАУ-аас мөн 4 сая хүн тун Синофарм үйлдвэрийн вакцин худалдан авч хүн ардаа өргөн хүрээнд дархлуужуулах боломжтой болсон билээ. Одооогоор БНХАУ-аас нийлүүлсэн 4.3 сая хүн тун вакцни нь манай улсын нийт бүрдүүлсэн вакциний нөөцийн 68.6% болоод байна.   

Цар тахлын үед Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, харилцан дэмжиж, холбогдох байгууллагууд халдвар тархалттай тэмцэхээр нягт хамтран ажиллаж ирлээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг талууд маш сайн авч хэрэгжүүлэн, "Ногоон гарц"-ыг амжилттай байгуулж, талуудын нэн яаралтай албаны зорчигчид, ачаа бараа, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, цар тахлын сөрөг нөлөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөхөөр хичээн ажиллаж байна. Хоёр талын холбогдох албаныхан Монгол улсын эрдэс баялагын бүтээгдэхүүний тэр дундаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтын нэвтрэлт болон хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг тогтворжуулах зэрэг асуудалд өндөр ач холбогдол өгч идэвхтэй ажил хэрэгч хамтын ажиллагаан өрнүүлсээр ирлээ.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн хүрээнд бэхжиж хоёр тал "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" үзэл баримтлалаа тууштай баримталж хоёр улсын эдийн засгийн хөгжлийг цаашид ч улам урагшлуулах ирээдүйтэй юм 

 

Хүн төрлөхтний эв нэгдэлийн бэлэгдэл-Бээжин-2022 өвлийн 24 дэх удаагийн олимпийн наадам

 2021 оны 2-р сарын 4-20 нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 24 дэх удаагийн өвлийн олимпийн бамбар дүрэлзэж өндөр үүдээ нээхэд бэлэн болоод байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлыг даван туулах итгэл найдварыг авчрах эв нэгдэл олимпизмын их үйл хэрэг болох энэ удаагийн наадамд ОУОХ-ны гишүүн дэлхий 84 орны тамирчид 15 төрлийн 109 багц медалийн төлөөх уралдаан тэмцээнүүдэд оролцохоор эртний түүхт Бээжин хотноо цуглах болно. Монгол  улсын төр засгийн төлөөлөл нээлтийн ёслолд оролцохын зэрэгцээ манай тамирчид өвлийн спортын олон жилийн уламжлалт төрлүүдэд тив дэлхий шилдэгүүдтэй хурд хуваахаар оролцох эрхээ авч бэлтгэлдээ ороод байна.

Монголчууд бидний хувьд Бээжин-2008 зуны түүхт  29 дэх олимпийн дэвжээ ээл ивээлээ хайрлаж алдарт тамирчид маань 2 хос алтан медаль авч бахархам түүхийг бүтээж байсан бол энэ удаагийн Бээжин-2022-д манай тамирчид өндөр амжилт үзүүлэн ард түмнээ баярлуулна гэж сэтгэлийн сүүн цацлаар аяны дөрөөг нь мялаан үдэх болно.

Хятад судлаач, орчуулагч  Х.Баатархүү

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.95.235) 2021 оны 12 сарын 21

hund ch bai hungun ch bai hamtdaa gedeg bol tegeel hyatad bolnoo l gesen ug,

0  |  0
Top