БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ний даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс 43 нь Шэньси мужид, 8 тохиолдол нь Чжэцзян мужид, Гуандунд 6 тохиолдол илэрчээ. Өвөр Монголд халдвар бүртгэгдэлгүй 3 хонож байна. Мөн өдөр гадаадаас ирсэн 24 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )