Оросын “Омикрон” компани ДЭМБ-ыг шүүхэд өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22


ДЭМБ-иас коронавирусний шинэ хэлбэр, төрлүүдийг грек цагаан толгойн үсгээр нэрлэж байгаа. Одоогийн байдлаар COVID-19-ийн таван төрөл гараад байгаа нь альфа, бета, гамма, дельта, омикрон.

ОХУ-ын Новосибирск хотын “Омикрон” эмнэлгийн захирал Александр Падар өөрийнх нь компанийн нэрээр вирус нэрлэж, маш их хохирол учрууллаа хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг шүүхэд өгсөн байна.

“Омикрон” нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Сибирь, Уралд 11 салбартай.

Александр Падар “Бид Омикрон гэдэг брэндээ олон түмэнд таниулах гэж маш их хөрөнгө зарсан. Урьд нь омикрон гэж интернэтээр хайхад эмнэлгийн нэр гарч ирдэг байсан бол одоо айдас төрүүлсэн мэдээлэл л гардаг боллоо. Би ДЭМБ-иас Омикрон гэдэг нэрийг хэрэглэхийг хориглож, баримт бичиг, архиваасаа бүрэн устгаж, манай нэр хүндийг сэргээхийг шаардаж байна. Жишээ нь, омикрон вирусээр хэн нэг нь амиа алдлаа гэхэд ар гэрийн хүмүүс нь Омикрон гэдэг эмнэлгээр үйлчлүүлэхийг хүсэхгүй шүү дээ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top