Ахмад дайчны хөрөг рүү шээсэн блогчинд 5 жилийн ял онооно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

ОХУ-ын Москва хотын шүүх ахмад дайчны дурсгалын самбар луу шээж байгаа бичлэгээ цахим сүлжээнд цацсан блогчин, РГГУ сургуулийн оюутан Матвей Юферовын хэргийг авч хэлэлцлээ.

Яллагч талаас түүнд таван жилийн хорих ял оноохыг шаардсан байна. Хэргийг сануулахад Матвей Юферов өнгөрсөн 11 дүгээр сарын 25-нд Москва хотын Аугаа их Эх орны дайны ахмад дайчдын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Анатолий Фролов хэмээх ахмад дайчны дурсгалын хөрөг рүү шээж байгаа бичлэгээ цахим сүлжээнд тавьж, “Би ингэж бие засдаг” хэмээн дагагч нартаа гайхуулж байсан юм.

Харин Анатолий Фроловын хөрөг нь төрийн хамгаалалтад байдаг хөшөө дурсгалын нэг гэдгийг тэр мэдсэнгүй. Ингээд Матвей ОХУ-ын алдар нэр, Эх орноо хамгаалагчдын дурсгалыг олон нийтийн өмнө гутаан доромжилсон хэрэгт уналаа. Энэ бол жирийн нэгэн хэрэг биш. Хоригдох ял авах нь гарцаагүй болсныг мэдээд Матвей оргон зугтасан ч Москва – Санкт Петербург чиглэлийн цахилгаан галт тэргэнд баривчлагджээ. Магадгүй шүүхээс түүний ялыг хөнгөрүүлж болох ч хорих ял авах нь тодорхой. Олон нийтийн сүлжээнд их хандалт авах гэсэн ганц оролдлого түүний хувьд ийнхүү хэзээ ч мартахгүй хар толбо болон хувирчээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.179.24.2) 2025 оны 03 сарын 13

зэвүүн муу гөлөг вэ, яг одооны манай залуучууд шиг.хэний хүчээр устай нойлд бааж шээж уншиж бичиж чаддаг болсоноо мэдэхгүй, хужааг дагасан бол өдийд байхгүй, байсан ч 90 оны үеийн түмдэндээ бааж шээж түүндээ хоол идэж нус цэрээ хаядаг хятдууд шиг байх байснаа мэдэхгүй

1  |  0
зочин(103.57.94.159) 2025 оны 03 сарын 13

Оросууд эх орноо юунаас ч дээгүүр тавьдаг ард түмэн. Хэцүү нэртэд хэцүү гэхэд дэндүү хэцүү л байх байхдаа.

3  |  0
Зочин(66.181.161.105) 2025 оны 03 сарын 13

Шоронд үхэж далд орж дээ

3  |  0
fv(150.129.143.233) 2025 оны 03 сарын 13

hogiiin piiisda ve hohi ni 222

3  |  0
192-d malaa. mongold(64.119.25.196) 2025 оны 03 сарын 13

manaid tegv el toriin dalbaag uraj hayj bgaa setgvvlch nertei mangar batsaan bna. eh oronoo ard tvmenee ingej doromjilohod mongol uls yagaagui ch dee. ene bol emengel huuli es tor baihguin jijee za. orosd bol huuli es bnaa.

3  |  0
зочин(192.82.81.53) 2025 оны 03 сарын 13

Mанайхан бараг л Oрост дагаар орчихоё.. Oрост нэгдэе энэ тэр гэж солиороод л.. Эсэргүүцэж улс орныхоо тусгаар тогтнол ярисан болгоныг Xужаа гэж дайрдаг.. Гэтэл тэр шүтээд байгаа Oрост залуу үе ни хөгшчүүлээ үхэж далдраасай гэж ад үздэг.. харин хөгшид ни залуу үеэ харааж зүхдэг болчихсон үе ирээд байна да.

2  |  3
Сүхээ(66.181.161.83) 2025 оны 03 сарын 13

Манайд яах бол за яадын бороо орхоор арилчихна гээд шаах бх даа тэ

2  |  0
kk(66.181.161.113) 2025 оны 03 сарын 13

garch irehgui dee

2  |  0
Амь(202.179.21.199) 2025 оны 03 сарын 13

Тэнэг новшийг бууд

3  |  0
Монгол(192.82.68.219) 2025 оны 03 сарын 13

Монголд ч ийм шээснүүд байгаа шүү, Орос ч хуультай улс юм

4  |  0
Уншигч(203.91.115.56) 2025 оны 03 сарын 13

Ийм ирээдүйн төлөөн амиа өгч, цусаа урсгасан байхнуу?\nУхамсар дорой залуу байна даа

5  |  0
орхон(66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

манайд энэ новш шиг хүмүүс олон болсоон

7  |  0
Bolor(150.129.143.64) 2025 оны 03 сарын 13

Zuv Shiidver gargasan bna.

2  |  0
зочин(66.181.185.57) 2025 оны 03 сарын 13

ямар муухай юм вэ дээ ийм л залуусын төлөө тулалдсан юм гэж үү

3  |  1
Top