Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлжээ.
Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах бол маргааш эл асуудлыг чуулганаар хэлэлцэх аж. Уг баримт бичигт дараах зүйлийг тусгажээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
- Монгол Улсын 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.доллар өр тэглэх
- Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөлөөг цуцлах, дуусгавар болгох
- Далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах
- Далд уурхай ашиглалтад орох 2023 оны хоёрдугаар улирал хүртэл гарах зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцах
- Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах
- Татварын актын биелэлтийг хангах, цаашид ч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )