Цагаан сараар ТӨРИЙН ЗОЛГОЛТ хийхийг хориглолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.22/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв.

Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Халдварын шинэ төрөл болох Омикрон 90 гаруй улсад тархаад байна. Шинэ хувилбарыг тархахаас сэргийлж, улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байна. Монгол Улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн 10 хоног тусгаарлаж, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол цаашид гадаадаас ирж байгаа бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо" гэв. 

Түүнчлэн "Дотоодод омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүйгээр шийдвэрлэх чиглэл өглөө. Дээр нь цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан төрийн золголтыг хийхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үүнээс гадна айл өрхийг цомхон хүрээнд цагаан сарын баяраа тэмдэглэхийг уриалж, зөвлөмж гаргах үүргийг Ерөнхий сайдын зүгээс Улсын онцгой комисст өглөө" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (192.82.68.219) 2021 оны 12 сарын 22

Зөв зөв, өнөөгийн цаг үед хамгийн зөв шийдвэр, ер нь албан байгууллага, аан-ын золголтыг хорих хэрэгтэй, айл хэсэхгүй байх хэрэгтэй

0  |  0
Монголчууд(59.153.84.139) 2021 оны 12 сарын 22

Монгол төр оршин байгаа цагт төрт ёсоо дээдлэн хүндэлж Золголтоо хийх ёстой. Төрийн золголт ёс уламжлалыг христ шашитан ОюунЭрдэнэ таслах эрх байхгүй.

0  |  0
Zochin(202.179.27.168) 2021 оны 12 сарын 22

Ene jidee unjsun deeree uvchingui bol bayar er mundakhgui

1  |  0
Top