БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 71 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс 63 нь Шэньси мужид, Гуанси-Чжуан автономит дүүрэгт 4, Хэнань мужид 2, Чжэцзян, Гуандунд тус бүр нэг халдвар илэрчээ.
Өвөр Монголд халдвар бүртгэгдэлгүй 5 хонож байна. Мөн өдөр гадаадаас ирсэн 29 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )