Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин үеийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
Энэ удаа Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Доржийн Нарангэрэл Хүний гавьяат эмч цолоор шагнуулсан юм. Д.Нарангэрэл өдөр бүрийн 11:00 цагийн коронавирусний талаарх мэдээллээр гардаг байсныг олон нийт андахгүй мэдэх билээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил, үүнээс Эрүүл мэндийн яаманд 20 гаруй жил ажиллалаа. Халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бодлогын бичиг баримт боловсруулахад хамт олон, ялангуяа ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-тэйгөө хамтран ажилласан. Сүүлийн үед Антикорона баг маш сайн ажиллаж, КОВИД-19-ийн эсрэг хамтдаа тэмцсэн. Миний авч буй шагнал нь манай багийн шагнал гэж ойлгож байна.
Би удам дамжсан эмч хүн. Ээж минь олон хүүхдийг эндэгдэлгүй эх барьж авсан эх баригч эмч хүн. Ээжийн минь олон хүүхдийг эх барьж авсан тэр буян заяа надад ирж байна гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Ард олноор мөнч их тоглосон ихч мөнгө хулгайлсан байх шанд нь энэ дээ
Их мөнгө идсэн дээ энэ авгай. Хүмүүсийг хохироож хаана ч байхгүй 21 хоног ярьж тусгаарлаж эдийн засаг бие махбодиор нь хохироосон хулгайч бузарын нэг шүү. Ийм хүнийг шагнаад байгааг гайхаж байна шүү.
bugsnii alchuur