Өвөр Монголын Хөлөнбуйрт 46 хэм хүйтэрч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 25

Өвөр Монголын хойд хэсэгт эрс хүйтэрч байна. Хөлөнбуйрын Эргүн хотод энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр энэ сарын 23-нд боллоо. Эргүнд агаарын хэм -46-г зааж байлаа.

Хэт нам температурын нөлөөгөөр өтгөн мөсөн манан үүсч, үзэгдэх орчин 100 метр хүрэхгүй байна. Хальтаргаа гулгаа их байгаа тул машинууд манангийн гэрлээ асааж, удаан явж байв. Өглөөнөөс хойш хэд хэдэн осол бүртгэгджээ.

Хотын захиргаанаас нэмэлт уурын зуух ажиллуулан, байр орон сууцыг халааж байна. Хүйтэн цаг агаар ирэх Даваа гараг хүртэл үргэлжлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намжил(66.181.182.184) 2021 оны 12 сарын 26

Хужаа нар яах гэж ингэж худлаа шаадаг байнаа дандаа. Монголд- 40 хүрээгүй байхад хаа байсан урагшаа -46 хүрнэ гэж юу байдын.

0  |  2
Top