Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралтай. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу давхар дээлийн асуудал болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргаад буй.
Хурлаар УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )