БНХАУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тоо өссөөр байна. БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны ням гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 162 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс 152 нь Шэньси мужид, Гуанси-Чжуан автономит дүүрэгт 7, Сычуань, Чжэцзян, Гуандунд тус бүр нэг халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 38 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )