АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн ковид-19 өвчин үүсгэгч SARS-CoV-2 коронавирус хүний биед 230 хүртэл хоног амьдрах чадвартай гэж үзэж байна.
“Research Square” сэтгүүлд мэдээлснээр, тус хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний халдварын улмаас нас барсан 44 хүний цогцост шинжилгээ хийсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.
Коронавирус нь шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн ковидоор нас барсан өвчтөнүүдийн биед хүртэл ихээр тархаж, халдварын анхан шатанд уушгины гаднах эсүүдэд үржсэн байсныг судлаачид тогтоосон байна. Шинжээчид SARS-CoV-2 вирусний нуклеины хүчил хүний тархи болон бусад эрхтэнд халдвар авснаас хойш 230 хүртэлх хоногт илрүүлсэн байна. Вирус хүний биед ихээр тархсан байсан ч уушгины гаднах үрэвсэл бага байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ.
Ингэхдээ энэхүү судалгааг хараат бус шинжээчид авч үзээгүй байгааг Блүмберг агентлаг онцлоод судалгаанд зөвхөн эндсэн хүмүүсийн мэдээлэл орсон ба урт ковид эсвэл ковидын дараах хурц үр дагавартай нүүр тулсан өвчтөнүүдийг хамруулаагүй гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )