Өндөрийн Дорждэрэм, Даржаагийн Жамц нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2021 оны 12 сарын 27

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жил, нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.


  • Барилгын салбарыг хөгжүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйлсэд мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж, хувийн хэвшилд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үлгэр дуурайлал болж, нийслэлийн 23,3 га газарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, нийт 4,000 айлын орон сууцны иж бүрэн хороолол бүтээн байгуулж буй Гавьяат барилгачин, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, “Шинэ барилга” ХХК-ийн ерөнхий захирал Өндөрийн Дорждэрэм;
  • Газрын албыг удирдан зохион байгуулах, атар газар эзэмших аяныг эхлүүлэн, Монгол- Зөвлөлтийн хамтарсан экспедицийг удирдаж, хөдөө аж ахуйн 360 нэгдэл, 25 сангийн аж ахуйд газар нутгийг эзэмшүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоох ажлыг удирдан зохион байгуулж, нийслэл, аймаг, сумын эдэлбэр газрын хилийн цэсийг тогтоон баталгаажуулах, тариалан, хадлан, бэлчээр болон газар ашиглалтын судалгааг санаачлан боловсруулж, газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр тогтоосны үр дүнд нийт нутаг дэвсгэрийн талбайг тодорхойлсон, анхны газар зохион байгуулагч, Гавьяат эдийн засагч Даржаагийн Жамц нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат барилгачин цолоор:
  • “Эс Ди Инженеринг энд Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Борисын Баасансүрэн;
  • Барилгын яамны орлогч сайд асан Гэлэгравжаагийн Болд;
  • “Наран рашаан” ХХК-ийн захирал, зөвлөх инженер Гэндэнгийн Буд;
  • “Уран суварга” ХХК-ийн ерөнхий захирал Бямбын Доржгочоо;
  • “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын зөвлөх, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын ахмад ажилтан Балдангийн Дэмбэрэл;
  • Геодези, байр зүй, кадастрын зураглалын “Топкад” ХХК-ийн ахлах техникч Гонгорын Нямдорж;
  • Зэвсэгт хүчний барилгын 017 дугаар ангийн ахмад ажилтан Дамын Ням-Очир;
  • “Монмэп” ХХК-ийн ерөнхий захирал Мижиддоржийн Саандарь;
  • Улсын геодези, зураг зүйн газрын орлогч дарга асан Ядамсүрэнгийн Сэрэвжаа;
  • “Хүрд” ХХК-ийн ерөнхий захирал, зөвлөх инженер Бүлтэнхүүгийн Энхжаргал;
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээний ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд дарга Шаравын Содномцэрэн;
  • Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний “Суат” ХХК-ийн зөвлөх Хожахметын Хабай;
  • Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны орлогч сайд асан Доржийн Цэрэндулам;
  • Ус сувгийн удирдах газрын Хяналт, удирдлагын төвийн ахлах диспетчер Нямхүүгийн Энхбаатар;
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн ахлах багш, профессор Дүгэржавын Дамдинсүрэн;
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Дундговь аймгийн “Дундговь-Ус” орон нутгийн өмчит газрын гагнуурчин Жамъянгийн Баатар;
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ахмад ажилтан Бадамгаравын Энхмаа;
  • Барилга, хот байгуулалтын яамны ахмад ажилтан Пүрэвийн Энхээ;
Алтан гадас одонгоор:
  • Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Дагвадоржийн Бэлэгсайхан;
  • Барилга, хот байгуулалтын Барилга, машин механизмын заводын ахмад инженер Жумаагийн Жамъян;
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ахмад настан Пандийн Хишигсүрэн;
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “АТТП” ХХК-ийн ажилтан Нямын Амарбат;
  • “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер Жамъянгийн Лхамаа;
  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн ахлах мэргэжилтэн Доржийн Ууганбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пэээ(64.119.25.232) 2021 оны 12 сарын 27

Пээшкэээ

0  |  0
Top