COVID-19: Хятадад шинээр 182 халдвар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

БНХАУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тоо өссөөр байна. БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 182 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс 180 нь Шэньси мужид, Чжэцзян, Юньнань мужуудад тус бүр нэг халдвар илэрчээ. Шэньсид 12 дугаар сарын 9-26-нд 651 тохиолдол гарснаар хамгийн том голомт болоод байгаа юм. Энэ мужийн удирдах 26 хүнд Засгийн газраас хатуу арга хэмжээ авч, шийтгэсэн байгаа.

Мөн өдөр гадаадаас ирсэн 27 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top