Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээх тухай зарлиг гаргалаа.
Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий дипломатуудад Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат цол хүртээж, цолны тэмдэг, “Алтан гэрэгэ”-ийг гардуулав.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ монгол төрийн алтан аргамж болсон дипломат алба нь үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг амин чухал салбар гэдгийг онцоллоо. Мөн төр түмний итгэл найдвар, төрийн эрхэм дээд цолыг дагаж ирсэн үүрэг хариуцлагаа улам өндөрт өргөж, өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахын зэрэгцээ улс эх орондоо улам их зүйл хийж бүтээхийг хүсэв.
Сэтгэгдэл ( 2 )
(192.82.77.58) - аа Чи ёстой уучлаарай. Чи хонгор нутаг гэхээр Баянхонгорынх бололтой. Нутгаа муу мэддэг байж битгий мэдэмхийр... Танай нутгаас анхны эмэгтэй дипломат Онц бүрэн эрхэт Элчин сайд Дамдины Балжинням гэдэг хатагтай байдаг юм. Нөхөр нь ч бас Баянхонгорынх, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд З.Эрэндоо гэж эрхэм байлаа... \n
хонгор нутгийн минь анхны эмэгтэй сайд танихгүй ч гэсэн хүндэлж хайрлаж явдаг шүү ер нь эмэгтэй хүн өндөр албан тушаалд ажиллах амаргүй шүү сайхан харагдаж байна атжилт \n\n