Сонгон шалгаруулалтгүй томилогдсон АЛБАН ХААГЧДЫГ чөлөөлнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хууль 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. 

Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна. 

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгажээ. 

Дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах аж. 

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авахад анхаарч ажиллахыг мөн үүрэг болгожээ. 

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.194.129) 2025 оны 03 сарын 13

Тэтгэвэрийн нас хэтэрсэн хүнийг ажилуулж байгаа даргаар гарсан зардлыг төлүүлэх журамтай шүү

1  |  0
Зочин(202.9.40.176) 2025 оны 03 сарын 13

Тэгээд одоо халж чадлаа юу? Бүгд нэгнийгээ ацаглачихсан авилгалын сүлжээнийхэн ш дээ!!!

1  |  0
Цэнд-Аюуш(124.158.95.137) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр зөв шийдэл боловсролоо аврах хамгийн зөв шийдэл .Өнгө мөнгө цүнх баригчдын гараас салгах цаг л болсон. Боловсролыг мэддэг хамт олныг зөв удирдаж чаддаг ёс суртахуунтай чадварлаг хүнийг мөн байгуулага дотроос нь сонгодог бол их зүгээрэй.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл их л байх байхаа.Нам мөнгө яаж ийж байгаад үлдэх арга гээд олон зүйл байгаа шүү.\nМонголын боловсролыг дээшлүүлж сайн болгох хамгийн том зөв шийдэл шүү.

1  |  0
Зочин(202.21.101.130) 2025 оны 03 сарын 13

Баатарзориг гэгчийг солихоос нааш ТАЗөвлөл шудрага ажиллахгүй ээ. Сүүлийн 3-4 жилд сонгон шалгаруулалтгүй өчнөөн цүнх баригч, төрийн ажлын мэдлэггүй, монголоо гэсэн сэтгэлгүй нөхөд төрийн ажлыг унагааж байна. ЗГ, салбарын яамдаас гарсан шийдвэрийг биелүүлэх чадваргүй, сэтгэлгүй, мэдлэггүй нөхөд төрийн албаны доод, дунд шатанд батгана шиг шавжээ.

2  |  2
Зочин(202.9.40.166) 2025 оны 03 сарын 13

Зөв. Ингэх цаг нь болсон шүү. Түр орлон гүйцэтгэгч үнэхээр мэргэжлийн чадвартай бол өрсөлдөөд гараад ирэх нь чөлөөтэй. Тэгэж эс чадваас жинхэнэ цүнх баригч болно.

1  |  0
БАГШ(202.9.46.91) 2025 оны 03 сарын 13

СУИС- н захирал эрдэнэцогтын сонинтогос гэдэг эмээгийн тэтгэврийн нас нь хуульд заасан хугацаанаас 10- аад жилээр хэтэрсэн хэрнээ сандалдаа улам гүнзгий шигдэж байх юм. МАН-д авилга өгсөн юм боловуу??? !!! хууль яагаад хүн бүрд тэгш үйлчлэхгүй байна вэ? гэдгийг МАН, Боловсролын сайдаас асууя???

2  |  1
OK(202.21.116.66) 2025 оны 03 сарын 13

Хэрэгждэг бол зүгээр л байна, төр чадвартай хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Цүнх баридаг, бөгс долоодог хүмүүсээр төрийн байгууллага дүүрлээ, яаж хөгжих вэ....

1  |  0
Гэрэл(202.126.89.240) 2025 оны 03 сарын 13

Яг үнэн үү. Нөөцийн бүртгэлээр шалгалты нь ч өгөөгүй томилогдсон хүмүүс олон бий дээ. Яана даа хөөрхийс!!!

1  |  0
Зочин(66.181.169.108) 2025 оны 03 сарын 13

шааал худлаа, дандаа танил талаараа ажилд ордог. сайн ажилтануудаа дэвшүүлнэ, шат ахиулна гэж байхгүй, мэргэжилтэнээсээ дор цүнх баригчид л даргаар ордог, ёс зүйгүй онгироо нөхөд

1  |  0
Зочин(192.82.74.79) 2025 оны 03 сарын 13

Баатарзоригийг солиогүй цагт худлаа даа худлаа. Маш их амбицтай хүн дээ

1  |  0
Иргэн(202.9.40.230) 2025 оны 03 сарын 13

Та нарт иргэнийг ялгаварлах эох хэн өгсөн юм? Төрийн албаны шалгалт гэдэг шалгалт ч байх ёсгүй. !. Мэргэжил эзмшиж сургууль номоо төгсөөд ирсэн төрийн ажил хийнэ гэсэн хүнийг ялгавароах эрх та нарт байхгүй ажилдаа мэрэгжилдээ мэргэшээд дээшлээд ажиллах нь тухайн хүний ур чадвар оюуны чадавхын асуудал түүнээс биш та нар малнууд хүн эрэмбэлдэгг юм . Өөрсдийггөө юу гээд бодцон гарууд вэ? Дотоод гадаадын сургууль төгсөөд улс орны хөгжүүлэх гэсэн улсд бүү саад бол ..ТАТ хуулиа мэдэхгүй нөхдүүд ТАЗ чинь сууж байгаа шүү . Наал ТАШ, сонгон шалгаруулалтаа боль зогсоо. Та нар хүн ялгаварлах эрх байхгүй

1  |  1
Иргэн(202.9.40.230) 2025 оны 03 сарын 13

Чадах уу? Төрийн албаны нөөцөд байгаа хүн сонгон шалгаруулаотанд бүртгүүлхэд төрийнизахиргааны албанд ажиллаж байгаа хүн бүртгүүлсэн тул та сонгон шалгаруулалтанд орох боломжгүй гэж хасч байгаа чинь сонгон шалгаруулалт мөн юм уу? Ийм сонгон шалгаруулалт гэж байдаг юм уу? Тэгэээд бас болоогүй тухай алба ажилд сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн тодохойлт гээж нэхээд ттийм тодохойлолт байхгүй гэж хасч байгаа чинь сонгон шалгаруулалт юм уу ? өөрсдийн танил талын хүнээ сонгон шалгарууулалтаар томилсон гэх хүн хуурсан жүжгээ зогсоо новшнууд минь.

1  |  0
зочин(66.181.186.135) 2025 оны 03 сарын 13

Эхлээд нөөцөд бүртгэлтэй хүмүүсээс томилох, боломжгүй бол сонгон шалгаруулалт хийх хэрэгтэй дээ

2  |  0
Иргэн(202.9.46.18) 2025 оны 03 сарын 13

Хээл хахууль авилгал байсаар байгаа энэ авилгал хээл хахууль байхгүй болж байж манай монгол улс бүрэн утгаараа хөгжинө гээд боддоо ядуурал байхгүй түгжрэл байхгүй утаа байхгүй ямар ч стресс байхгүй жинхэнэ аз жаргалтай Улаанбаатар хот болж хувиран шүү дээ

1  |  0
Чадах уу(202.126.88.161) 2025 оны 03 сарын 13

Ялангуяа Дарханаас эхэл

1  |  0
Зочин(59.153.112.12) 2025 оны 03 сарын 13

Чадах уу.

1  |  1
Top