Хүн амины гэмт хэрэгтнийг дайчлан баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Төв аймгийн Аргалант суманд байрлах Мах бэлтгэлийн үйлдвэрээс гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэй хүний цогцос олджээ. 

Энэхүү хэрэгт Улаанбаатар хотын харьяат, 55 настай, эрэгтэй Б гэгчийг холбогдуулан шалгаж байгаа ба тэрбээр талийгаачийн цогцсыг нууж, хэргийн газраас зугтсаныг яаралтай эрэн сурвалжилж, өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлаас баривчилсан байна.

Сэжигтэн этгээд нь талийгаачийн амь насыг хохироосныхоо дараа цогцсыг харуулын байрнаас гараж руу зөөж буй үйлдэл нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭХЭХЭ(202.179.15.34) 2022 оны 01 сарын 08

гэмт хэрэгтэн мөн эсэхийш Ионгол Улсын шүүх тогтоох болохоос сэтгүүлч та тогтоодог юм биш аятайхан байгаарай

4  |  1
Зангараа(98.185.22.172) 2022 оны 01 сарын 05

Хэн бэ Түвшинбаяр уу?

1  |  1
Top