Новосибирскт Барон Унгернд зориулан хөрөг зуржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Монголын түүхэнд ул мөрөө үлдээсэн Цагаан армийн генерал, Барон Унгерны талаар түүхэн дүгнэлт, үнэлгээ олон янз байдаг. Нэг хэсэг нь түүнийг магтан сайшаадаг бол зарим нь цуст Барон хэмээн нэрлэдэг.

Барон Унгернийг Монголд баривчлан, Оросын талд хүлээлгэн өгсөн бөгөөд оросууд 1921 оны есдүгээр сарын 15-нд Новониколаевскт буудан хороосон юм. Энэ үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан, Бароныг дэмжигчид Оросын Новосибирск хотын нэгэн барилгын ханан дээр хөргийг нь зуржээ.

Хөргийн талаар хотын иргэд одоо олон нийтийн сүлжээгээр ид маргалдаж байна. Зарим хүн жижиг хөрөг зураг хангалтгүй байна, том хөшөө босгож байж, Бароны гавьяаг үнэлнэ гэж үзэж, ард түмний хандив цуглуулах санал гаргасан байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahaahahha(192.82.65.76) 2022 оны 01 сарын 06

Baron ungerniig 2021 ond buudsan ii??

0  |  0
mongol(86.175.76.115) 2022 оны 01 сарын 06

2021 оны есдүгээр сарын 15-нд Новониколаевскт буудан хороосон юм.?????

1  |  0
Top