Ч.Болортуяа: Эхлээд эмч, онцгойгийнхон вакцины IV тунд хамрагдана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.05/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар халдварын эсрэг вакцины гуравдугаар тундаа хамрагдаад гурван сар болсон иргэдэд дөрөв дэх тунг хийх үүрэг чиглэлийг өгчээ.

Үүнтэй холбогдуулан яг одоо Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнгөрсөн сард халдварын тоо буурч байсан бол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Мөн томуу, томуу төст өвчин эрчимтэй тархаж байна. Нэгдүгээр сарын 4-ний байдлаар омикрон хувилбар дэлхийн 135 улсад бүртгэгдээд байна. Энэ хувилбараар нас баралт 104-т хүрээд байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гадаадаас ирж байгаа иргэдийн тандалт, судалгааг эрчимжүүлэх үүрэг өглөө. Түүнчлэн вакцины гурав дахь тундаа хамрагдаад гурван сар болсон иргэдийг дөрөв дэх тунгийн хамралтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах, цар тахлын хариу арга хэмжээний багууд буюу эрүүл мэнд, онцгойгийн алба хаагчдыг хамруулахаар боллоо" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkkkk(203.91.115.53) 2025 оны 03 сарын 13

Emch emneleg ontsgoigiin hvmvvs turshiltiin tuulai yum bh daa

1  |  0
Novsh(66.181.161.27) 2025 оны 03 сарын 13

Muusain joomnuud vaktsin xiilgexgyi bol sain l biz. Xiaraad duusval niigem ariusna. Xuvi xynii l songolt shyy.

1  |  0
Зочин(64.119.20.193) 2025 оны 03 сарын 13

202.131.244.60 вакцинаа хийлгэ малаа

1  |  1
shuuhiin H.H.E.Gazar(64.119.20.78) 2025 оны 03 сарын 13

ogt tungaa hiilgehgui baij bolnoshdee. uheh n tanii erh huuhduuddee haldaah n bas tanii erh

1  |  0
эмч(202.131.244.66) 2025 оны 03 сарын 13

Солиор бид туршилтын туулай юмуу. Эхлээд засгын газарын гишүүд, Эрүүл мэндийн сайд, УИХын гишүүд , Нийслнлийн удирдлагууд хийлгэ.

5  |  0
Top