С.Энхболд: Энхийг сахиулагчдаас S ген тодорхойгүй шинжилгээ бүртгэгдсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.05/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар халдварын эсрэг вакцины гуравдугаар тундаа хамрагдаад гурван сар болсон иргэдэд дөрөв дэх тунг хийх үүрэг чиглэлийг өгчээ. Үүнтэй холбогдуулан яг одоо Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсын хувьд он гарснаас хойш тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Омикрон хувилбар анх бүртгэгдсэн цагаас хилийн хяналтыг эрчимжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 104 онгоц, 10544 зорчигч ирсэн байна. Тэдний 411 нь халдвартай болох нь батлагдсан. Үүн дотор энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 244 албан хаагч байна. Үүний 231 нь батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдгийг нь судалж байна. Арав, арваннэгдүгээр сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь дельта хувилбарыг тогтооход өгч баталгаажуулдаг байсан. Энэ журмаараа өгсөн. Хариу нь энэ сарын сүүл хавьцаа ирнэ.

Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал илэрсэн байх боломжтой гэж зарлаж байсан. Энэ нь эцсийн хариу биш. PCR шинжилгээн дээр тусгай вариант ашигладаг оношлуурыг ашигладаг. Ингэхэд S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Гэхдээ эцсийн хариу бол биш. Үүнийг дараагийн шатны шинжилгээгээр геномын дараалал тодорхойлдог аппаратаар баталгаажуулна. Энэ явц нь хийгдэж байгаа.

Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Тиймээс ард иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайн сахих хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.193) 2022 оны 01 сарын 05

S гень гэж юу юм бэ сайхан тайлбарлаад өг

0  |  0
Top