Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй хийх төслийг танилцуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2022.01.05/ болж, Сангийн сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулжээ.

Засгийн газраас хуулийн төсөлтэй танилцаад УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж шийдсэн байна. 

 

  1. Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй хийдэг болох ба төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос дахиж авахгүй. Тендерт оролцогч нь цаашдаа цөөн материал бүрдүүлнэ.
  2. Тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгоно. Үнэлгээ хорооны мэдэгдэл, зөвлөмж дүгнэлт ил тод болж хурдан шуурхай болгоно. Нэг тендерийг шалгаруулахад зарцуулдаг хугацааг 20 хоногоор хэмнэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлж хууль зөрчсөн бол ажлаас халах шийтгэл оногдуулах, гэрээгээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг хар жагсаалтад бүртгэнэ. Мөн эх оронч худалдан авалтын хүрээнд дотоодын бүтээгдэхүүнийг импортын бараатай өрсөлдүүлэхгүй гэж зэрэг асуудлыг төсөлд суулгаж өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top