Дарханы замын ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав  

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.05/ боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг байгууллаа. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top