Алдартай ихрүүд 6 хоногийн зайтай ковидоор нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Францын Парис хотод дэлхийд хамгийн алдартай ихрүүд болох Игорь, Григорий Богдановууд 72 настайдаа коронавирусний халдварын дараах хүндрэлийн улмаас нас барлаа.
 

Тэд вакцин хийлгээгүй байсан бөгөөд эмчилгээнд оролгүй, өвчнөө хүндрүүлсэн байна.
 

Эхлээд Григорий 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд нас барсан.

Түүнээс зургаа хоногийн дараа 2022 оны нэгдүгээр сарын 3-нд Игорь амьсгал хураажээ.
 


Ихэр ах дүүс 1949 оны наймдугаар сарын 29-нд Францын Сен-Ларид орос гаралтай зураач Юрий Михайлович Остасенко-Богдановын гэрт төржээ.
 


Игорь дүүгээсээ 45 минутаар ах.
 


Тэд 1970-аад онд Францын телевизээр сансар огторгуй, шинжлэх ухааны зөгнөлт нэвтрүүлэг хөтөлж, алдарт гарсан.
 


Гэхдээ сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдсөн царай зүс нь дэлхий дахинд тэднийг од болгон хувиргасан юм.
 

Алдаатай гоо сайхны мэс заслын золиос болсон гэж хэвлэлээр бичдэг ч ихрүүд хагалгаа хийлгэснээ үгүйсгэдэг байв.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top