Хүүхэд хүчирхийлсэн этгээдийг уурхайд насаар нь ажиллуулах санал гаргав
ОХУ-ын Костромад хоёр хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 4-нд таван настай охиныг гэгээн цагаан өдөр хоёр эрэгтэй хулгайлан, хүчирхийлж, дараа нь амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан нь иргэдийг гудамжинд гарч жагсахад хүргэлээ.
Охин сураггүй алга болсон мэдээллийг хүлээн авсан цагдаа нар нутгийн иргэдтэй хамтран эрэн хайж байсан юм.
Охин ээжийнхээ ажлын газрын гадаа тоглож байсан бөгөөд гудамжны камерын бичлэгээс харахад нэг эрэгтэй охиныг өргөн алхах ба охин гараа даллан хашгарч байгаа нь харагджээ. Гудамжинд хүмүүс байсан ч хэн нь ч охинд юу тохиолдсоныг асуусангүй, аварсангүй.
Цагдаагийн газрынхан нэг цагийн дараа хэрэгтнүүдийг баривчилсан байна. 44 настай Денис Герасимов, 24 настай Вадим Беляков нар хэргээ хүлээсэн бөгөөд бяцхан охиныг хутгалан хөнөөсөн байжээ.
Денис өмнө нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр хоригдож байгаад өршөөлөөр суллагдсан байсан бол Вадим хулгайн хэргээр ял эдэлж байсан архаг хэрэгтэн байв.
Нутгийн иргэд Цагдаагийн газрын өмнө цуглаж, жагсан, хэрэгтнүүдийг өөрсдийн гараар шийтгэхийг шаардаж байлаа.
Энэ хэргийн дараа ОХУ-ын Төрийн Думын спикер Вячеслав Володин “Бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг шийтгэх хуулийг энэ сард багтаан өөрчилж, шийтгэлийг чангаруулах бүх алхмыг хийх болно. Хамгийн чанга ял оноохыг нийгэм дэмжиж байгаа. Ийм хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд бүх насаараа хамгийн хүнд нөхцөлд хоригдох ёстой. Тэднийг хахир хүйтэн хойд нутагт, уурхайд бүх насаар нь ажиллуулах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд хүнд хөдөлмөр хийж, хийсэн хэрэгтээ насан туршдаа харамсаж явах ёстой” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн бага насны хүүхэд хүчирхийлэгчдэд өршөөлийн хууль үйлчилдэггүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх асуудлыг хуулинд тусгах бололтой.
Сэтгэгдэл ( 4 )
Хүчирхийлэгчид ч яах вэ, гаж донтонгууд. Нийгэмд цөөхөн ч гэлээ үргэлжид байна. Харин тэр хүүхэд орилуулаад өргөж явахад салгадаггүй бусад оросууд нь гаж донтноосоо долоон дор бэртэгчид байна. Зүй нь тэднийг шийтгэмээр юм.
Яг адилхан зовлонг өдөр болгон өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй Монголд ч гэсэн
Шууд тайган болгоод насаарнь тамла адгийн эрийн сүгнүүд
Боовноос нь олон цагаар дүүжилж тамалж алах хэрэгтэй