Барон Унгерний хөргийг баллажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Цагаан армийн генерал, Барон Унгерн бол Монголын түүхэнд нэрээ үлдээсэн хүн. Тэрээр цэргээ удирдан, 1921 оны 2-р сарын 24-нд хятад цэргийг ялж нийслэл Хүрээг эзлэн, VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж байсан түүхтэй. Түүнийг Монголд баривчлан, Оросын талд хүлээлгэн өгсөн бөгөөд оросууд 1921 оны есдүгээр сарын 15-нд Новониколаевскт буюу одоогийн Новосибирскт буудан хороосон юм. Энэ үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан, Бароныг дэмжигчид Новосибирск хотын Бароныг буудан алсан тэр байшингийн ханан дээр хөргийг нь зуржээ.

Гэвч хөрөг зураг олны хүртээл болоод удсангүй. Хэдхэн хоногийн дараа хэн нэгэн этгээд зурган дээр улаан таван хошуу зурж, сүйтгэсэн байна. Цагдаагийн газраас хэргийг анархистууд үйлдсэн хэмээн үзэж, мөрдөн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.95.127) 2022 оны 01 сарын 07

oros orgodolig shuteed soliotoi yumuu haashaa yum

0  |  0
иргэн(103.229.120.9) 2022 оны 01 сарын 07

монголдоо зуруулъя

0  |  0
зочин(103.229.123.13) 2022 оны 01 сарын 06

Mонголд зурчихгуй юу да..

0  |  0
Зочин(203.91.115.56) 2022 оны 01 сарын 07

Бид дурсан санаж, хүндэтгэж байвал зохих хүн юм шүү.

2  |  0
Top