Хэвлэл мэдээлэлд төдийлөн ярилцлага өгч, олны өмнө ил гараад байдаггүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монголын үндэсний телевизээр ярилцлага өгсөн нь олны анхаарлын төвд байна.
Нөгөө талаар байнга яриад, ил гараад байдаггүй Ерөнхий нарийн бичгийн дарга шинэ оны эхэнд гэнэт үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн нь улс төр сонирхогчдын дунд оньсого таавар хаялцах ч шалтгаан болж байх шиг. Учир нь эрх баригч нам дотор, улмаар төрд ямар нэгэн хөдөлгөөн үүсэх нь гэсэн хардлага байв.
Ямартай ч тэр эрх барьж байгаа намыг удаа дараа, олон шатны сонгуульд удирдан орж, олон баримт бичгийг гардан боловсруулсан хүний хувиар байр сууриа илэрхийлэх ёстой хүний нэг мөн. Энэ утгаараа намд байгуулсан гавьяа талаас нь аваад үзэхээр салбарын сайд бүү хэл Ерөнхий сайдын эрэмбэ эдлэх боломжтой гэж үздэг. Гэтэл тэр намын гал тогоотой зууралдаж байгаагийн цаана чухам юу ашиг сонирхол байна вэ гэж хардаг, бас харддаг нь үнэн. Эдгээрээс үзэхэд тэр ямар нэг байдлаар тайлбар өгөх цаг нь нэгэнт болжээ. Тиймдээ ч олны өмнө зорин ирсэн хэрэг.
Юуны өмнө тэрбээр 2016 онд 35-хан настай МАН-ын гал тогоог барихаар ирэхдээ улс төр дэх нэгэн шат гишгүүрээ болгоё гэж ирээгүйг ярилцлагаас нь мэдэж болно, МАН-ын гал тогоонд өнгөрүүлсэн тав, зургаан жилийн үйл явдал нь ч хэлээд өгнө. Энэ тухайд сэтгүүлч түүнээс асуусан нь түмэн олны хүсэн хүлээсэн зүйлийн нэг байв. Учир нь тэр улс төрийн байгууллага, нам нь шинэчлэгдэхийн тулд илүү мэргэжлийн тогтвортой байх ёстой гэж үздэг аж. Үүгээрээ парламентын ардчиллаа хадгалах, бэхжүүлэх үүргийг хүлээн ажиллах ёстой гэж үздгээ ярьжээ.
Монголчууд бид 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж, улмаар олон намын системт парламентын засаглалыг байгуулсан нь том ололт хэдий ч тэр цагаас хойш үүнийгээ хөгжүүлж чадаагүй буруу зөрүү замаар явж ирсэн учраас үүний алдааг засах, төгөлдөржүүлэх нь улс төрийн намуудын үүрэг байх нь ойлгомжтой.
Тиймээс Д.Амарбаясгалан “Энэ бүгдийг сууриар нь ёс зүйтэй, мэргэжлийн болгоно гэж үзвэл улс төрийн намууд болон төр засаг нь тогтвортой байх хэрэгтэй. Би чамгүй хугацаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллалаа. Надад ирсэн үүрэг хариуцлага гэж ойлгож ажилласан, түүнээс бус зөвхөн өөрийн төлөө явсан бол ямар нэгэн алба хашаад явах боломж бий. Намын шинэчлэл нь нийгмийнхээ хөгжлийг дагаад явна гэвэл маш урт хугацаа орно. Тэгэхээр илүү хурдтай, тогтвортой, стратеги төлөвлөгөөтэй ажиллавал 20 жилийн ажлыг таван жилд хийж болно гэсэн судалгааг гаргасан” гэв.
Олны хүсэн хүлээсэн асуултын хариулт ердөө л энэ. Магадгүй энэхүү хариулт нь ихэнх хүмүүст таалагдахгүй ч байж мэднэ. Гэхдээ учир мэдэх нэгэнд өөр зүйл бодогдуулна.
Д.Амарбаясгалан дарга удаа дараагийн сонгуульд стратеги төлөвлөгөө боловсруулж намын хөгжил төлөвшил, төрийн тогтвортой байдалд анхаарч ирсэн хүний хувьд юуны өмнө нам нь ялалт байгуулах хэрэгтэй байсныг дурдсан. Ялалт байгуулж гэмээнэ улс төрийн намын шинэчлэлээ хийж чадна. Аль тойрогт хэнийг дэвшүүлэхээс эхлээд нарийн ажиллагаа шаардсан төлөвлөгөө боловсруулж байсныг өнөөдрийн улс төрийнх нь үйл ажиллагаа харуулна. Үүний дараагийн асуудал нь ямар нэр дэвшигч нь намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах вэ гэдгийг олон нийтийн хандлага дээр суурилж хийсэн нь удаа дараагийн ялалт авчрах шалтгаан болжээ.
Намын хоёр удаагийн үнэмлэхүй ялалт бол энэ мэт судалгааг сайтар хийсний үр дүн гэв. Өөрөөр хэлбэл МАН иргэд сонгогчдын дунд ажиллаж, тэдний санаа бодолд тулгуурласан нэр дэвшигч илгээснийх гэдгээ ч хэлнэ лээ. Саяхан болж өнгөрсөн Их хурлаар цахим нам болж байгаагаа мэдэгдэж байсан. Цахим нам болохын шалтгаан нь Дорнод аймагт байгаа намын гишүүн Улаанбаатарт байгаа намын удирдлагууд намын дотоод ажилд адил тэгш оролцох боломжийг хангаж байгаагаараа онцлог.
Энэ бүгдээс харахад Д.Амарбаясгалан 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдохдоо тодорхой бодлоготой ирсэн гэдгийг түүний ярилцлагаас анзаарч болно. Өнгөрөгч тав, зургаан жилийн хугацаанд намын шинэчлэлийн төлөө явсныг болж өнгөрсөн МАН-ын Их хурлаас илтэд харагдана. Уг хурлаар тэд үзэл баримтлалаа өөрчлөв. Үүнийг эрдэмтэн судлаачдын багаар хийсэн гэдгээ ярьсан. МАН 100 жил явж ирсэн үзэл баримтлалаасаа салахгүй бол цааш алхах боломжгүй байсныг өөрчилж чадсан.
Энэ өөрчлөлт нь цаад агуулгаараа Монголын төрд шинэчлэлийн салхи оруулж ирсэн гэдэгтэй маргах хэрэггүй.
Уг нь МАН 2010 онд МАХН хэмээх нэрнээс “Х” үсгээ авч, социнтерний хуралд очиж байх үедээ энэ шинэчлэлээ дөрөө харшуулан эхлүүлэх байсан ч чамгүй хугацаа алдасны дараа Д.Амарбаясгалан шинэчлэлийн салхийг эхлүүлэв.
Үүнээс гадна МАН-ын дарга Их хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулав. Энэ сэргэлтийн бодлого бас л Д.Амарбаясгалангийн үед намын шинэчлэл, үзэл баримтлалаа өөрчлөх цагтай хавсарч байгаагаараа онцлог. Магадгүй тэр цаг үеэ олж ирсэн генсек байж болох юм.
Шинэ сэргэлтийн бодлогод 20, 30 жил яриад хийж чадаагүй зүйлээ төлөвлөн оруулж ирсэн нь яах аргагүй үнэт зүйл. Монгол Улс ардчиллын үнэлгээгээр бүрэн бус ардчилалтай орны тоонд ордог учраас хүний эрхийн асуудал олон жил хөндөгдөж ирсэн ч тодорхой шийдэлд хүрэх нь бүү хэл хөндөж ярьсан эрх баригчид ч ховор байлаа. Тэгвэл МАН-ын дэргэд Монгол Улсын өмнөө барьдаг дөчөөд хуульчдыг багтаасан Ажлын хэсэг байгуулж, судалгаа хийсний үр дүнд хүний эрхтэй холбоотой 797 хууль байгаагаас урьдчилсан байдлаар хүний эрхийг ямар нэгэн байдпаар зөрчсөн байж болзошгүй 800 гаруй заалт байгааг тогтоожээ.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэгтэй хамтран Ажлын хэсэг байгуулаад ажиллахаар төлөвлөсөн бөгөөд УИХ-ын Хаврын чуулганаар чухам ямар хуулийг багцаар нь авч хэлэлцэх боломжтой юм гэдгээ ч судалж тандаад эхэлжээ. Саяхан гэхэд цагдаагийн алба хаагчид нэг иргэнд 15 хэрэг тохон, эрүүдэн шүүсэн хэрэг гарч л байна. Эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаагийн ганцхан жишээ энэ.
Манай нийгэмд нэг том чөдөр тушаа байсан зүйл гэвэл эдийн засгийн бодлогод төр шууд оролцдог байв. Харин боловсруулсан баримт бичигт эдийн засгийн бодлогын түвшинд төрийн зохистой оролцоог бий болгоно гэж дурдажээ. Тэгэхээр одоо төр хаана нь оролцох ёстой вэ, хаана нь оролцохгүй байх вэ гэдгийг зохицуулаад өгөхөөр чөлөөт эдийн засаг маань ардчилсан зарчмаараа явахаар болж байна. Үүнийг мөн л Монголын нэртэй эдийн засагчид, онолчдын багаар хэлэлцүүлж байж шийджээ.
Түүнийг МАН-ын генсекээр ажиллах хугацаанд энэ мэт бодлогын баримт бичиг гарч, харин одоо “амилж” хэрэгжиж эхэлж байна. Хууль дүрмээрээ сонгуульд ялсан нам л төрийн эрх барьдгаас хойш намд шинэчлэл хийх нь зүйн ёсны хэрэг. Нөгөө талаар иргэд сонгогчдын намд итгэх итгэлийг сэргээх ёстой гэж үзжээ. Тухайлбал МАН-аас сонгогдсон төрийн албан хаагчид намын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг дагаж мөрдөж байна уу, хууль зөрчиж байна уу гэдэг хяналтын тогтолцоо бий болгожээ.
Үүнээс гадна түмэн олны олзуурхан хүлээн авсан нэг зүйл гэвэл авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн аливаа шатны сонгуульд нэр дэвшихгүй, албан тушаалд сонгогдохгүй, багийн дарга хүртэл улс төрийн дэмжлэг авахгүй гэх мэт аль ч улс төрийн намын дүрэмд байхгүй заалтыг хийж өгсөн. Үүнийг Дээд шүүх албан ёсоор баталгаажуулж өгсөн гэхээр мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг. Эрх барьж байгаа намаас өргөн барьж буй энэ мэт бодлого, шинэчлэл нь өнөөдрийн нийгэмд тулгамдсан асуудал байв.
Ийнхүү хүлээлт үүсгээд байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ярилцлагын агуулга нь стратеги төлөвлөлт байгааг энэхэн хэсгээс анзаарсан биз ээ. Аливаа зүйлийг бодож төлөвлөж болно, цаасан дээр буулгаж болно, ард түмэнд зарлаж болно. Гагцхүү хөрсөн дээр хэрэгжүүлэх хэрэгтэйг сайтар бодолцох он цаг тосон уулзаж байгааг эрх биш анзаарч байгаа биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх болсон. АН шиг ховоор ажил хийж байгаа биш харин ч илүү их ажилаасай
Өүлэн эх шиг нэг сумны сургаалиар намаа эв нэгдэлтэй байлгаж чадаж байна ш дээ. Ажиллаж байгаа байдал нь ч таалагдаж байна. Залуу хүн ийм л байх хэрэгтэй
Амарбаясгалан эвлэлдэн нэгдэх юм бол , сонгуулын ялалт авч чаддаг гэдгийг харууллаа\n
Эрх бариж байгаа намын Генсек залуу, залуу хүний сэтгэхүйн хурдыг харуулж чадлаа \n
Шинэ сэргэлтийн бодлогод 20, 30 жил яриад хийж чадаагүй зүйлээ төлөвлөн оруулж ирсэн нь яах аргагүй үнэт зүйл. Монгол Улс ардчиллын үнэлгээгээр бүрэн бус ардчилалтай орны тоонд ордог учраас хүний эрхийн асуудал олон жил хөндөгдөж ирсэн ч тодорхой шийдэлд хүрэх нь бүү хэл хөндөж ярьсан эрх баригчид ч ховор байлаа. гэж яалт ч үгүй үнэн л дээ\n
Ene nahiu hamartai zaluug shorond suuhiig harah udur ireh baihaa
МАН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДТАЙГАА , АВИЛГАЧИДТАЙГАА ТООЦОО ХИЙЖ ЧАДАХ УУ?
М.Энхболд,Ж.Мөнхбат 2 ялах гол үндсийг бүрдүүлсэн гэж боддог
Энэ одоо яаж суучихаад хаашаа хараад байгаа өлөн хулгайч вэ ?? Өөрийгөө их юманд бодчихож муу нохойн баас чинь. МАН-д ороод сэхсэн гуйлагчингуудын нэг. Чамайг байгаа цагт МАН-аас юу ч хүлээгээд бүтэхгүйг иргэд мэднэ өмхий ац ЖДҮЧИН шоронгын та болох новшоо !!!!
Таарсан таар шуудайнууд гэж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг л хэлнэ. Энэ хоёр ингэж ээлж дараалан өөрсдийгөө дөвийлгөх бичүүлэх, худлаа амлалт өгч өнгөн дээрээ хор найруулахаас өөр юу ч хийж чадахгүй гэдгийг хаа очиж ард түмэн бол ялгаж салгахтайгаа болсон. Юу ч гэж уран донгодоод нэмэргүй Оюук, Баясаа хоёр минь. Амарбаясгалан чи тийм л шударга, мундаг байсан юм бол Сэргэлэн сайдыг байх үед яах гэж анхынаа компани дээр иргэдийн боломжийг хумсалж ЖДҮ зээл авсан юм. Чи нууж хааж чадаад байдаг болохоос яамд Но маш их гэдгийг цаг хугацаа гаргаад ирнэ. Удахгүй ноёрхол чинь дуусна...
МАН ийм залуусаа дэмжиж байгаа нь олзуурхмаар.