Өнөө цагийн Казахстаны хамгийн том атаман, “дархлагдсан хулгайч” Арман Дикий олон нийтийн сүлжээгээр дамжуулан, босогчдыг жагсаалаа зогсоохыг уриаллаа.
Түүний цамц цус болсон байсан нь магадгүй Арман жагсаал дээр ингэж уриалж байгаад зодуулсныг харуулж байгаа байх гэж хүмүүс дүгнэж байна. Арман Турк улсад амьдардаг ч эмх замбараагүй байдал эхлэнгүүт эх орондоо эргэн ирсэн гэнэ.
Дикий Арман “Эсэргүүцлийн жагсаал энх тайван байх ёстой. Хүчирхийлэл хай сайгүй гарч байгаа нь өдөөн хатгагчдын гай юм. Хэчнээн казах залуу амиа алдав. Больцгоо. Зогс. Жагсагчдаа, та нар яг ямар шаардлага тавьж байгаагаа ч тодорхой илэрхийлж чадахгүй байна шүү дээ. Би Казахын ард түмний төлөө амиа өгөхөд бэлэн. Хүмүүс ээ, эв нэгдлээ хамгаалцгаая. Хүмүүсийг өдөөн хатгаж байгаа улсууд бол Казах ард түмний дайснууд. Дайснууд хүмүүст архи, хар тамхи тарааж, зарим нь гранат, буугаар зэвсэглэсэн байна. Энэ чинь жагсаал биш, эмх замбараагүй байдал” гэж хэллээ.
Арман Дикий хуучин ЗХУ-ын үеийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлээс Казахстаныг хариуцагчаар томилогдсоныхоо дараа Казахстанд нэрд гарсан.
2006 онд сөрөг хүчний “Шударга, Казахстаны төлөө” хөдөлгөөний чуулганыг тараан хөөж байв.
Залуудаа боксоор хичээллэж байсан. Хэдийгээр түүнийг дархлагдсан хулгайч гэж нэрлэдэг ч Арман өөрийгөө “Би хулгайч биш баатар” гэж өөрийгөө тодорхойлж байсан удаатай.
Сэтгэгдэл ( 11 )
КАЗАХСТАНЫ АРД ТҮМНИЙ ДАЙСАН НЬ ШУНАЛ ,ЭРХ МЭДЭЛ, ДАРАНГУЙЛАЛ, ТҮҮНИЙ ШУДАРГА БУС БАЙГААТАЙ ЭВЛЭРДЭГГҮЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД БОЛООД ,ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ОР СУРАГГҮЙ БОЛГОЧИХДОГ НАЗАРБАЕВ БОЛОН ТҮҮНИЙ ҮР ХҮҮХДҮҮД, ДОЛДОЙНУУД НЬ Л ГЭСЭН ШҮҮ ДЭЭ.
ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМ ТОНУУЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТОЛГОЙЛОГЧООР ТОДОРЧ БАРИВЧЛАГДСАН ! ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ
Iimerhuu julik eruugiin elementuudiin ugiig tooj bicheh hereg bna uu Zugeer l eruugiin heregten hulgaich shdee Ydartsiimdoo ene situud
Завхарсан уос байнаа хулгайч дээрэмчид нь хүндтэй хүмүүс бололтой
Ийм нөхөр дархлагдсан хулгайч боллоо юу.
энэ хүний зөв шүү, нэгдэж чадсан цагт хэн ч ойртож чададгүй юм хагалж буталсан зүйл сайн зүйлд хүргэхгүйн лавтай\n
umhii teneg kazak zail
Mongol kazakh adil uim . Elbegdorjiin tejeever hulgaich Hurts gej bii.
ХУЛГАЙЧ БОЛ ХУЛГАЙЧААРАА ДУУСДАГ ! МОНГОЛЫН ХУЛГАЙЧ НАРЫГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ ! ДАМБЫН ХИШГЭЭ , ШАР ЭНХЭЭ , МЭНКЭТ НЯМДОРЖ , АМАНДБУЗАР , АСА ДАВГАДОРЖ , М.ЭН60ЛД , ХҮРЭЛСҮР , ЖЕНКО ГЭЭД ЭГЭЭ АДИЛ !
Монголтой яг адилхан, ардын намын тэжээврүүд гэж бас нэг ийм нөхдүүд бдаг
Назарбаевын тэжээвэр хулгайч юм биздээ