Сири дэх терроризмын эсрэг ажиллагааны тухай анхны уран сайхны кино “Хурмаст”-ыг Улаанбаатар дахь Русский Дом /хуучнаар РЦНК/ Монголын үзэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүргэх гэж байна.
Оросын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр бүтээсэн энэхүү киноны зохиол нь 2015 оны намар болсон бодит үйл явдлаас сэдэвлэжээ.
Цэргийн нисгэгч Олег Пешков, Константин Мурахтин нар терроризмын эсрэг ажиллагааны хүрээнд Сири рүү нисжээ. Тэдний “Су-24” онгоцыг Туркийн сөнөөгч онгоц буудаж, нисгэгчид нь онгоцноос ослын буулт хийж чаддаг. Константин Мурахтин зугтаж чадсан бол Олег Пешковыг террористууд буудан хороожээ.
Энэхүү үйл явдлыг дэлхийн бүх хэвлэл мэдээллийнхэн ихээр хэлэлцэж, харин аврах ажиллагааг Орос орон даяараа ажиглаж байв. Киноны гол баатрууд өөр хоорондоо гайхалтай ялгаатай, амьдралыг үзэх үзлээр огтхон ч адилгүй, хоёр өөр хувь заяаны эзэд. Хмеймим цэргийн баазад хоорондоо холбогдох тавилантай байсан тэд гэртээ амьд буцах өчүүхэн ч болов найдварыг олж авахын тулд хамтдаа байж, эцсийг хүртэл албаа хамтдаа нэр төртэй хашиж, амьд үлдэхээс өөр аргагүй болдог.
Киноны гол зураг авалтыг Крымд хийсэн бөгөөд киноны уран бүтээлчид бас Москва, Санкт-Петербург, Липецк, Сирид ажилласан гэдэг.
“Тэнгэр”-ийг бүтээгчид 2015 онд үйл явдал болсон газарт очиж, Константин Мурахтины алан хядагчдаас нуугдах гэж оролдсон замаар өөрсдөө дайран өнгөрчээ.
Тэд цэргийн ажиллагаатай холбоотой хэсгүүдийг аль болох үнэн зөвөөр дэлгэцэнд шилжүүлэхийг хичээсэн аж. Зургийн нэгээхэн хэсэг нь баатруудын энх цагийн амьдралд зориулагджээ.
Киноны зохиолч, найруулагч нь өмнө нь “Ржев”, “Эзэнт гүрний жигүүр” төсөл дээр ажиллаж байсан Игорь Копылов бол киноны гол дүрд Игорь Петренко (“Викинг” киногоор алдаршсан), Иван Батарев (“Ржев” киногоор олонд танигдсан), Мария Миронова (“Холоп”-ын гол дүрээр гарч ирсэн) зэрэг жүжигчид тоглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )