“Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүй цагдаагийн байгууллагад хандлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

“Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүй нь өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард “IZ coin” нэртэй токен гаргасан байдаг.

Тэрбээр өөрийн хувийн дансандаа хоёр тэрбум гаруй төгрөг цуглуулсан гэх ба ойрын өдрүүдэд токен худалдан авсан иргэдэд мөнгийг нь буцаан олгож байгаа юм.

Тэгвэл Г.Ирээдүй иргэдэд буцаалт хийх явцад алдаа гарсан гэж үзэн, цагдаагийн байгууллагад ханджээ.

Тодруулбал, Г.Ирээдүй нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Иргэдэд буцаалт хийх явцад 125 хүнд давхардаж мөнгө шилжүүлсэн байх тул сүлжээнд халдсан байж болзошгүй” гэх утгатай өргөдөл гаргасан байна.

Түүний өргөдлийн дагуу тус хэлтсээс Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.93) 2022 оны 01 сарын 15

Tsahim bootsoot taavar zuvshurulgui ajiluulsan geed hereg uusgeechee hamag gaihuulah hurunguu tendeesee l bosgoson. Unegui heden hicheeleer surgalt yawuulj bayajina gej hudlaa shaaj heden yum olson bh daa. \n

1  |  0
Чинбаа(66.181.161.24) 2022 оны 01 сарын 15

ЁООЁО ЛДОО. ЧИ ӨӨРӨӨ ЯМАР САЛБАРААР ОРОЛДСИМБЭЭ ЦАГДАА НАР ОЙЛГОХГҮЙ САЛБАР БИШҮҮ МУУ ХУДЛАА ГӨЛӨГ ӨӨРӨӨ УЧИРЫН ОЛОХГҮЙ БОЛ ХОХЬ НЬ. УЛСЫН ОРЛОГО ЫОЛГО

1  |  0
Зочин(202.126.90.129) 2022 оны 01 сарын 25

2 биш 20 тэрбум төгрөг буцаасан эр хүн шүү дээ

4  |  2
Top