Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр /2022.01.13/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд улс төрийн нам, эвслүүд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байгаагаас гадна төрийн дээд одон медаль гардуулах арга хэмжээ явагдаж байгаа билээ.
Эдгээр арга хэмжээнд оролцохоор ирсэн иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд өдрийн 12.00 цагийн байдлаар 300 хүнээс пи си ар шинжилгээ авсны 58 хүнээс халдвар илэрсэн байна. Тйимээс халдвар тархахаас сэргийлж, үдээс хойш төлөвлөгдсөн зарим арга хэмжээ, зөвлөгөөнийг цахимаар явуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )