Д.Уранчимэг: Дүрслэх урлагийн академиа хөл дээр нь босгосондоо баярладаг

2022 оны 01 сарын 16

Дүрслэх урлагийн академи дээд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Европын Урлагийн сургуулиудын хол­бооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Уранчимэгтэй ярилцлаа.


-Урлагийн салбар маань өөрөө гэгээн, нандин. Гэвч та бид хоёр өнөөдөр арай хүндхэн сэдвээр ярилцах гэж байна. Таныг захирлын суудлаасаа огцрохыг шаардаж, багш нарын төлөөлөл БШУЯ-ны үүдэнд жагслаа. Үнэхээр ингэж яамны үүдэнд жагсталаа асуудал хурцадсан юм уу?

-Би энэ сургуулийн захирлаар 2013 оноос СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль байх үеэс нь ажиллаж эхэлсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сараас сургууль маань СУИС-аас тусгаарлаад, Дүрслэх урлагийн академи болж, захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ сургууль маань төрийн өмчит сургууль. Төрийн өмчийн сургууль учир төлбөрийг өндөр тавьдаггүй. 

Өнөөдөр манай сургуульд  430 оюутан суралцаж байгаа. Оюутнуудын төлбөр дээр голлон үйл ажиллагаагаа явуулдаг, мэргэжлийн урлагийн боловсрол олгодог ийм л сургууль. Бусад сургуулиудтай харьцуулахад оюутан цөөтэй, ийм л цомхон. Гэтэл  сургуулийг маань авахаар зохион байгуулалттай хэсэг  бүлэг нөхөд л энэ бүхнийг зохион байгуулж байна гэж хардаж байна.

Манай сургууль оюутнууддаа боловсрол олгодог болохоос бус хэн нэгний ашиг олох хэрэгсэл болох учиргүй. Тийм учраас би сургуулиа бизнестэй хутгахыг хүсэхгүй байна.  Уулзъя гэхээр эдгээр багш нар маань ирдэггүй, гэсэн атлаа бичиг бариад гүйгээд байдаг. Үнэхээр би энэ сургуулийг хүлээж аваад нураачихсан бол ажлаа өгөхөд татгалзах зүйл алга. Ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа юм гэхээр тэдэнд тодорхой хэлэх юм байдаггүй. Гэсэн атлаа л Уранчимэгийг огцруулъя гээд яваад байдаг.

Өнөөдөр манай сургуулийн урдаа барьдаг хэдэн багш нар маань бүгд гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлээд явж байна. Ингээд үлдсэн хэдэн багш нар маань өөрсдийгөө хөгжүүлэхийн оронд цүнх барьдаг хэдэн хүний гар хөл болоод явж байгаа нь харамсалтай байна. Түүний оронд номоо бичээд, докторын ажлаа хийгээд, уран бүтээлээ туурвиад явбал хэн хэнд нь хэрэгтэй байна.

-Таныг энэ сургуулийг удирдсанаас хойш өнгө төрх нь илт өөрчлөгдсөн гэж уран бүтээлчид ярьдаг юм билээ, би хүртэл сая орж ирэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  шат яг л ийм стандарттай байх ёстой юм байна гэж үүдний шатыг харж байлаа?

-Захирлын албан тушаалыг авснаас хойш сургуулиа шинэчилье, өөрчилье гэж их зүтгэсэн. Өмнө нь дөрвөн жил нэг багшийн удирдлага дор, зөвхөн тэр багшийн үгийг сонсоод төгсдөг байсан бол шинэ хөтөлбөрөөр нэгдүгээр курсдээ дүрслэх урлагийн үндсэн суурь болох уран зураг, зураасан зураг, уран баримал, дизайн гээд үндсэн сэдвүүдээ үзээд хоёрдугаар курсдээ мөн олон багшаас номын дуу сонсоод,  3-4 дүгээр курсдээ дипломоо бичдэг ийм хэлбэр рүү шилжүүлсэн. Энэ шилжилт маань тийм амар байгаагүй.

Ер нь их сургууль гэдэг утгаараа багш нар нь докторын зэрэгтэй байх ёстой. Гэтэл манай сургуульд докторын зэрэгтэй хүн ховор. Гадаад хэлээр илтгэлээ тавьдаг, эрдэм шинжилгээний хуралд оролцдог, эрдмийн зэрэг цолтой багш нартай байх шаардлагатай.

Харин манай багш нарын хувьд учир дутагдалтай байсан учраас багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй  юм байна гэж  хамгийн түрүүнд шийдээд ажил хэрэг болгож эхэлсэн. XX зууны урлагийн боловсрол багш төвтэй байсан бол XXI зууны урлагийн боловсрол оюутан төвтэй, тэр хэрээр багшид тавих шаардлага өндөр болсон. Өнөөдөр  манай сургуульд элсч орж ирж байгаа хүүхдүүд  англи хэлтэй байдаг учир багш нартайгаа нэг агаараар харилцаж чадахгүй  болж байна. Хэлээ ашиглаад гадаадын сайтууд дээрээс мэдээлэл уншиж байна, сэтгэлгээ нь задгай байна.  Нэг үгээр багшаасаа илүү мэдлэг мэдээлэлтэй болчихож байгаа юм.

Гэтэл багш нар маань гадаад хэл байхгүй, нэмж суралцахгүй болохоор оюутнууддаа гологдоод ирэхээр шавьгүй болж ирж байна. Ингээд багш нараа чанаржуулахын тулд гадаад, дотоодын олон сургалтуудад хамруулж эхэлсэн. Дортмундын их сургуультай фото урлагийн чиглэлээр, Австрийн Венийн их сургуультай  сэргээн  засварлах хөтөлбөрөөр, Оросын  академитай урлаг судлалын чиглэлээр хамтын хөтөлбөртэй. Одоо араас нь мөн уран зураг, уран баримлын хамтын хөтөлбөртэй болохоор хүсэлтээ хүргүүлсэн байгаа. 

Мөн багш нараа Австри, Герман, Америк, Япон, БНСУ, Сингапур, Хятад руу урт, богино хугацааны сургалтанд хамрууллаа. Ингэснээр Монголын дүрслэх урлагийг олон улсын түвшинд хүндэлж, улмаар уран бүтээлчид, оюутнууд маань дэлхийд гарах боломж нээгдэж байна.

Бид нарын 2013, 2014 онд хийсэн шинэчлэл хөтөлбөрийн үр дүн маань одоо эхнээсээ гарч байна. Монголын дүрслэх урлагийн боловсролын салбарт гадаадын тэтгэлэг хөтөлбөрт ингэж өргөнөөр хамруулж байсан түүх байхгүй. БНХАУ руу докторын сургалтад 3, ХБНГУ- 1, Унгарт-2, Солонгост-2, Америкт-1 багшаа явуулсан, эхнээсээ төгсөж ирж байна. Дүрслэх урлагийн салбар маань залуу эрдэмтэн багш нараар шинэчлэгдэж байгаад баяртай байдаг. Бид дотоодод төгссөн боловсон хүчнээрээ явахаар  өнөөдөр  дэлхийд гологдож байна.  Гадаадын багш нар ирээд “Танай багш нар англиар ярьж чадахгүй байна, ур чадвар муу байна” гэж голдог. Ийм үг сонсоход надад хэцүү байсан. Иймд миний зүгээс багш нараа дэлхийн хэмжээнд хүргэх гэж нар, оюутнуудаа гадаадын хөтөлбөр сургалтуудад хамруулсан.

-Та ингэж сургуулийнхаа, дүрслэх урлагийн салбарын төлөө чармайлт гаргаад байдаг. Гэтэл яагаад багш нар чинь таныг огцрохыг шаардах болов оо?

-Би багш нартаа докторын судалгаагаа хий, докторын зэргээ хамгаалаач ээ гэж  шаардлага тавьдаг. 2020 онд оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар  68 хувь нь  багшийгаа голсон байдаг. Учир шалтгаан нь одооны хүүхдүүдийн мэдлэг, хүсэл багш нарын өгч байгаа мэдлэгээс илүү давсан байна. Гэтэл багш нар уламжлалт аргаараа хичээлээ заасан болоод явдаг. Харин энэ байдал нь багш нараасаа залхах, багш нараа голох асуудал гарсан.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас болж хичээлүүд цахимаар ороход эцэг эхчүүдээс хүртэл гомдол ирсэн. Багш нар нь хичээлээ заахгүй байна, цагтаа орж ирэхгүй байна, хичээлээ орохгүй байна, гэсэн атлаа багш нар цалингаа аваад яваад байсан. Энэ асуудалтай  тэмцсэн. Зарим нь ойлгосон ч өөрийгөө хөгжүүлэхгүй байна. Ингээд өөрсдөө буруугаа эрэх байтал бусдаас эрж,  эцэс сүүлдээ удирдлагаа буруутгаж байна.

-Таныг диплом худалддаг гэж буруутгасан байсан,  оюутнуудын бүтээлийг худалдах боломж байдаг юм уу?

-Манай дүрслэх урлагийн оюутнууд дипломоо уран бүтээлээрээ хамгаалдаг. Намайг захирлын ажлыг хүлээж авахад өмнөх захирлаас ирсэн  нэг ч диплом хүлээж аваагүй.  Манай сургууль 2014, 2018, 2021 оны  “Диплом худалдах, зарах журам”-ыг баталж гаргасан. Энэ журмын  дагуу Захиргааны зөвлөл хуралдаж,  шийдвэрээ гаргадаг. Манай сургууль СУИС-ийн харьяанд байсан учир зарим диплом тэндээ үлдсэн. Бослого гаргаад байгаа багш нар маань намайг өнгөрсөн жил  АТГ-т хүртэл шалгуулсан. АТГ-аас манай сургууль дээр ирж шалгаад, 382 дипломын ажил  байгааг тоолж шалгаад явсан.

Холбоо харилцаатай байгууллагадаа бэлэглэх, гадаадын хамтын ажиллагаатай сургуульдаа бэлэглэх, сургуулийн орчныг тохижуулах гэх мэтэд зарим зургаа өгдөг. Гэхдээ энэ бүхнийг Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, протокол үйлддэг. Тэгэхээр энэ асуудлыг би ганцаараа шийдэх асуудал огт байхгүй, тэр ч байтугай худалдах ямар ч боломжгүй.

-Эсэргүүцлийн жагсаал хийсэн нэг хүн маань эрэн сурвалжлагдаж байсан  гэсэн мэдээлэл байна, энэ хэр үнэний ортой вэ?

-Манай сургуульд Дотоод хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Э.Нинжин нь туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажилласан. Э.Нинжин нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Норпей Арт галлерей”-д уран зургийн үзэсгэлэн худалдаа гаргах маркетингийн  ажлыг  хариуцан гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд сургуулийн урлангаас нийт 76 ширхэг уран зургийг авч яван, Уран зургийн үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэн буух үед бүтээлүүд зарагдаагүй байсан. Зарагдаагүй бүтээлүүдээ тоо ёсоор нь авч ирж сургуулийн няравт тушаах хэрэгтэй гэж үүрэг даалгавар өгсөн. Гэтэл  25 ширхэг уран зургийг буцаан өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр авсан бөгөөд энэ талаар бид тооллого шалгалт явуулсны үндсэн дээр олж илрүүлсэн болно. Э.Нинжинд энэ талаар өөрт нь хэлэхэд маргааш өдрөөс нь ажилдаа ирээгүй бөгөөд сургуулийн зүгээс уран бүтээлүүдээ алдсанд гомдолтой байгаа учир  Э.Нинжинг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу  өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байсан хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж яваа нь  ямар нэгэн зохион байгуулалттай хэрэг гэж хардахад хүргэж байна.  Гэтэл энэ хүн маань залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд болохыг сургууль дээр цагдаа нар ирж, баривчлахад л бид мэдсэн. Одоо манай сургуульд  огт хамааралгүй болсон хүн атлаа өнөөдөр манай сургуулийг төлөөлж, жагсаал зохион байгуулж,  хамт олныг хагаралдуулж явааг хараад маш их гайхаж, бас харамсч байна.

-Та тэдний шаардсанаар ажлаа өгөх үү?

-Албан тушаал мөнхийнх биш ээ. Авч байсан шигээ нэг л өдөр өгөх болно. Гэвч би энэ сургуулиа босгоно гэж зүтгэж, өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж ажилласан. Дүрслэх урлагийн салбарын ийм олон докторууд нэгэн зэрэг гадаадад сурч байгаагүй, хэзээ ч ийм дүрслэх урлагийн салбар ийм олон гадаадын хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагаатай байгаагүй, гадны төсөл хөтөлбөрт уран бүтээлчид, зураачид маань хэзээ ч ингэж олноороо хамрагдаж байгаагүй юм билээ. Тэгэхээр би энэ их оюуны хөрөнгө оруулалтыг хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байна.

Мөн энэ сургуулийг эрүүл орчинтой болгох хөрс суурийг нь тавьсандаа баяртай байна. Надад хулгай хийж, худал ярьж, бусдын юмыг өөрийнх мэтээр болгох хүмүүжил, боловсрол байхгүй. Урлаг судлаач хүнийхээ хувьд Монголын урлагийг хөгжүүлэх юмсан, дэлхийн хэмжээнд суурийг нь тавиад, холбоод өгөх юмсан гэсэн итгэл үнэмшил байдаг. Нүүдэлчдийн сэтгэлгээ, урлагийн философи гэдэг дэлхийд гайхагдаж байна. Нүүдэлчдийн сэтгэлгээ задгай сэтгэдэг бол барууных хайрцаглагдсан байдаг. Монголчууд юмыг давж сэтгэж чаддаг.

Иймд Монголын урлагийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, монгол зураг, монгол сийлбэр, монгол керамикаа патентжуулж авах нь маш чухал. Урлаг судлаачийнхаа хувьд би энэ бүхнийг маш өөдрөгөөр хардаг. Монголын Дүрслэх урлагийн түүх ялангуяа монголын эзэнт гүрний түүхийг бид хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс бид Хятад, Перс, Төвд, Санскрит, Англи, Франц болон бусад гадаад хэлтэй судлаач багш нар их шаардлагатай. Энэ утгаараа дэлхийн маш олон орны багш эрдэмтэн судлаачидтай хамтран төсөл хөтөлбөр дээр ажиллах шаардлагатай байна.

-Дүрслэх урлагийн академийн ойрын хийх ажлын төлөвлөгөөнөөсөө сонирхуулна уу?

-Дүрслэх урлагийн академиас 2022 ондоо БШУЯ, ШУТ-ийн сангийн дэмжлэгтэйгээр Репины Академийн дэг сургууль Монголын Дүрслэх урлагт төслийг хэрэгжүүлэн эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэн зохион байгуулах, ном товхимол бичих гэх мэт олон ажлыг хэрэгжүүлж байна. ОХУ-ын 265 жилийн түүхтэй И.Е.Репины Академийг 1952 оноос өдийг хүртэл 70 гаруй монгол хүн төгссөн бөгөөд тэднээс олонхи нь манай академид үеийн үед багшилж, одоо ч мөн энэ сонгодог академик дэг сургуулийг монголынхоо хөрсөн дээр буулган олон шавь нар бэлтгэж гаргаж байгаа билээ.

Жишээ нь, манай багш нараас уран барималч, доктор С.Бадрал нь 100 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн уран бүтээлч төгсгөсөн байна, уран зураач, урлаг судлаач, доктор Эрдэнэцог 200 орчим дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөсөн байгаа зэрэг нь монголын дүрслэх урлагийн боловсролд оруулж байгаа том хувь нэмэр юм. XXI зуунд мэдээж академик боловсрол хувьсан өөрчлөгдөж буй. Жишээ нь ХБНГУ-ын Берлин хотод Европын дүрслэх урлагийн 9 академи нэгдэн зайн сургалтыг илүү чухалчлан хөгжүүлж байна. Орос болон Хятадын академиуд заах арга зүйн хувьд илүү уламжлалт академик дэг сургалтыг хөгжүүлж байхад Америк болон Англи, Нидерландын урлагийн академиуд илүү их дизайн, инноваци, маркетинг тал дээр түлхүү ажиллаж байна.

Бид 2022 оны 04 сард Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, дээрх орны дүрслэх урлагийн академиудаас эрдэмтдийг урьж XXI зууны академик боловсрол цаашдын чиг хандлагыг ярилцах гэж байна. 2022 оныг бид хөтөлбөрийн шинэчлэлийн жил гэж зарласан бөгөөд энэ ажил дээрээ бид багш нартайгаа хамтран ажиллаж, өөрийн онцлогт нийцсэн академик хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэх болно.

2021 онд Польшийн уран зургийн академи болон Бельгийн академитай хамтран ажиллахаар тус тус гэрээ зурсан ба энэ жилдээ багш оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүд зохион байгуулах юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулиудын хөтөлбөрүүдийг чанаржуулах, түүнчлэн багш нарын сургалт, арга зүйг сайжруулах тал дээр илүү түлхүү ажиллаж байгаа нь бидний зорилго, бодлоготой дүйцэж байгаа юм.

Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж уялдаа холбоотой ажиллахаар мастер болон стратеги төлөвлөгөөндөө тусгасан болно. Төр засаг биднийг дэмжин Дүрслэх урлагийн академи болгож өгснийг цаашдын хөгжлийн том алхам гэж харж байна.

Мөн бидний ойрын зорилт бол XXI зууны урлагийн боловсролын хөтөлбөрийн дагуу жинхэнэ бүтээлч, соён гэгээрүүлэгч уран бүтээлч мэргэжилтэн бэлтгэхэд зориулагдсан, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд бидний онцлогт тохирсон урлангийн байр, дотуур байр, боловсролын кампус бүхий сургуулийн байртай болох бөгөөд энэ нь гадаад дотоодын хамтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох юм.

Т.БАЯРМАА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нууц баримт(192.82.91.197) 2022 оны 11 сарын 10

дүрслэх урлагийн уран барималын багш дэд професор бадрал гэдэг хүн гэмт хэргээ нуухын тулд ассинт багш нараа зольдог гэсэн. хамгийн адгийн хүн дээ!

0  |  1
Нууцлаг хүн(192.82.91.197) 2022 оны 11 сарын 07

дурслэх урлагийн барималын ангийн багш бадрал гэдэг хүн бол хамгийн адгийн багш. Нэг оюутандаа хүчээр түүхий төмс идүүлсэн гэсэн. Маш муухай хандлагатай багш. Түүхий төмс идүүлж доромжилсон гэсэн. Естой бусармаг.

0  |  1
Нэрээ нууцалсан хүн(192.82.91.197) 2022 оны 11 сарын 07

Дүрслэх урлагийн барималын ангийн багш дэд професор бадрал гэдэг хүн оюутнуудаасаа прошки хулгайлж иддэг,анги засварын мөнгө хулгайлдаг, хууль бусаар оюутнуудаа ажиллуулдаг, оюутнуудаа доромжилдог, нэг оюутныг бүр нэг жилжингээ доромжилсон гэсэн бас ангийн оюутнуудын төлбөрөөс хумсалдаг гэж байна лээ! бадрал гэдэг хүнийг бол хамгийн адгийн багш гэсэн шүү! Хүний нүднээс далдуур ийм муухай юм хийж явдаг гэсэн! Маш олон хохирсон шавь нар байдаг юм байна лээ

0  |  1
Badrakh(66.181.177.154) 2022 оны 01 сарын 29

1 d gadaad helnii surguuli bish, 2 t oyutanuud ni bagshaasaa medlegtei bol surah hereg yu bna

0  |  0
Үнэн үг(64.119.18.47) 2022 оны 01 сарын 24

Энэ хүнийг солих хэрэгтэй. Олон оюутны бүтээлийг завшиж идсэн. Байж байгаа сургууль нь балгас , хичээлийн хэрэгсэл багш ажилчдын гайгүй бүхнээ устгаад дууслаа. 8жил яг юу хийж Монголын урлаг соёлд оруулсан нэмэр ч алга. Энэ авгай хоосон гуя ганзаглаж ирээд одоо хөрөнгө мөнгөний эх үүсвэрээсээ салах дургүй байна даа.

1  |  0
EnzO(202.55.188.84) 2022 оны 02 сарын 12

yostoi mai shv l gj helmeer bnda huuchin bagsh nariig maani ingej helkve barilga ni muuch gsen dotorh bagsh nar ni bol burhan shig aguu awyastai hvmvvs bdag yum shv

1  |  1
Зураач(202.21.108.49) 2022 оны 01 сарын 25

Хэн босгосон гэвээ.энэ өөрийгөө хаана ямар суурь сургалттай хамт олонд орж ирээд юу хийсэн гээд байнаа.Одоо байгаа байдал нь ямар түвшинд явааг бүх л уран бүтээлч төгсөгчид мэдэж байгаа шүү дээ

2  |  0
Төгсөгч(202.21.108.49) 2022 оны 01 сарын 24

8 жил юу ч өөрчлөөгүй бахь байдгаараа байсаар л сургууль маань улам л арчигдаж байна даа.Орчин үеийн техник технологит тулгуурласан сургалтын орчин ч байхгүй тэртээ үеийн байдалаараа хэрнээ багш нараа хоцрогдсон ч гэх шиг өөрөө л их хоцрогдсон ааш муутай хамт олоны хөдөлмөрийг үгүйсгэсэн авгай байна даа

1  |  0
төгсөгч(103.26.194.34) 2022 оны 01 сарын 18

СИС гээд 100 айл ын ард байдаг бас нэг хямдхан материалаар баригдсан галтайсан сургуули байгаа. Бас л олигтой оюутанууд ч байхгуй, хараад зурчих баримал ч байхгуй, зүгээр л том хоосон хонгил шиг ангиудад хэдэн хөдөөний галтарууд будаг шунхаараа мори малаа зураад байж байгаа, тэд нартайгаа байж байхдаа таарсан авгай, насаараа галтайсан эргүүнүүддээ томорч ч сэтгэл н ханаад байж байхдаа таарна, тэр хэдээрээ мори мал уул ус зуруулж аваад л зараад аваад л зараад л нэг тийм өхөөрдөм, хөөрхөн, тэрүүхэн тэндээ дийлер юм шиг байгаан чааваас хахаха,чамаас зураг авсан найзууд чин чамайг шоолж инээж бгаа

0  |  0
төгсөгч(103.26.194.34) 2022 оны 01 сарын 24

МУИС-ийн 4ийн ард нэг амбаар хөл дээрээ зогсож байгаам байна л даа, хараад зурчих баримал ч байхгуй, зурагаа тавиад зурчих молберт ч байхгуй, суух сандал ч байхгуй, хурал цуглаан, семинар ч хийгддэггүй, хийгдлээ ч мэдлэгтэй хүмүүс уригддаггүй, оюутанууд н жилээс жилд халтайгаал,хөдөөрөөл, багш нар ч мэрэгжилдээ сонирхолгүй болоол,,, хөл дээрээ зогссон н энэ юм байх өө? энэ авгай л энд тэнд ээж аавдаа эрхэлж байгаам шиг орилж хашгирч л явдаг газар н болцон болохоос сургуули лав биш шүү, залуу багш нар н бүүр юу ч байхгуй мэдлэггүй хоосон нуснууд, азгүй амитад болсон бнлээ

1  |  0
Төнсөгч(202.21.108.49) 2022 оны 11 сарын 07

8 жил яаг юу шинчэлж сайжирсан юм болдоо.Сургуулийн байр ч байхгүй/хуучин ганц байр нь нурж унах дөхсөн/төв байраа СУИС д алдсан/одоо 3 газар салж ангиуд нь хуваагдсан сандал ширээ.молберт гэх мэт нь аль 20 оод жилийн өмнө ямар байсан тэр л хэвээрээ.Сурах орчин нөхцөл муудсан байгаа нь удирдлагатай л холбоотой байх даа\n

2  |  0
Төгсөгч(202.21.108.49) 2022 оны 01 сарын 25

Багш нар нь мэрэгжилдээ ч заах арга зүйдээ ч маш сайн шүү.урлаг гэдэг нь гадаад хэлээр хэмжигдэхгүй ээ.мэрэгжилийн онцлог суурь мэдлэгийг олгох нь чухал юм даа

1  |  0
bagsh nar boliooo(202.126.90.40) 2022 оны 01 сарын 19

darwaichaad ene heden hervvl hiigeed bgaa bagsh nar uursdiigu hugjvvleech....\nsurch med bolowsor,hugj geed bgaa hvnee adlaad..darwaichaaad zadarsan garuud weee.\n

0  |  3
enkhzaya(202.126.90.40) 2022 оны 01 сарын 19

uranchimeg zahiraliin urilga ugch bagshiluulj baigaa shine zaluu uran bvteelch zuraachid mongoldoo mash chadwarlag awyaslag bagsh nar baidag shvv...idej uuh deer bol umnuh umnuh zahiraluud ch bas idej uudag baisan shvvv....ene horoon darga soligdood heden zuraach nar ni hoer huwaagdaad hervvl hiij namchirhaad bvvvr yum humaa hiideg hvn bdgiimuu...nuli hervvl zawaarsiin.... gants gaigvi hervvliin buzargvi salbar baisiimsan \n\n

0  |  2
zochin(202.126.90.40) 2022 оны 01 сарын 18

ene neg urlagiinhan gedeg hvmvvs nuli hervvl uruul,hel am, \n\n

0  |  1
zuraach (202.126.90.40) 2022 оны 01 сарын 18

ene odoo dandaa halagdsan bagsh nar post bicheed bgamuu\nve veiin zahiraluud bvgd l iddeg bsan shdee.\nene heden zuraach nar bvvvr uls turjuud zuragaa zurahgvi hervvl uruul hiigeed ywaad bdg boljee hahahahaa

0  |  1
Zuraach(122.201.24.64) 2022 оны 11 сарын 07

Noir hooloo hasan baij bh hereg bnauu bolichooch

1  |  1
Zochin(122.201.24.64) 2022 оны 01 сарын 18

Manai udirdlaga aguuldaa negl muu zurshil bgaa hudlaa yrih gej uzuuleed ugnu shdee

2  |  0
Төгсөгч(202.21.108.49) 2022 оны 01 сарын 25

Тэтгэвэрийн нас нь болоогүйм байх даа..энэ эмээ..ажилсан жил ээ гүйцээх гээд л гүрийгээд байгаам болов уу ...багш нарыг минь ингэж доромжлохгүй ээ...өөрийг чинь бодвол хийсэн бүтээсэн хийх ч их чадалтай хүмүүс шүү

2  |  0
Eegii(66.181.161.111) 2022 оны 01 сарын 18

Jil jiliin tugsugchidiin uran buteelvvd haachdag we?\n

1  |  0
Зо(192.82.78.94) 2022 оны 01 сарын 18

За энэ ярилцлага төлбөртэй худал хиймэл гэдэг нь шууд харагдлаа. Тэгж яривал гайгүй багш нарыг энэ авгай л элдвээр хавчиж явуулсан. Элдвээр харааж орилдог л болохоос хэзээ энэ авгай багш нараа дэмжиж байлаа. Энэ сургууль хөл дээрээ босоогүй нурж байна. Энэ авгайгийн цуг1луулсан багш нар л оюутнууддаа гологдож байгаа.

4  |  1
Зураач (192.82.69.129) 2022 оны 01 сарын 18

Ерөнхийлөгч асан Баттулга Урчуудын эвлэлийн их хурал дээр ”Дүрслэх урлагийн сургуулийг академи болгоно” гэхэд уурлаад хурал хаяж гарсан 2 хүний нэг нь Уранчимэг. Гишүүд бид бүгд хараад сууж байлаа..

3  |  0
Bagsh(202.21.108.4) 2022 оны 01 сарын 25

Hul deer ni bosgoson ch geh shig kkk. Hudlaa ooriigioo umoorhoo boli.

1  |  0
Зураач(192.82.69.129) 2022 оны 01 сарын 17

Ерөнхийлөгч Батттулга асан Урчуудын эвлэлийн их хурал дээр ”Дүрслэх урлагийн сургуулийг академи болгоно” гэхэд уурлаад хурал хаяж гарсан 2 хүний нэг нь Уранчимэг шүү дээ... бүгд харж бсан

1  |  0
Mn(124.158.120.82) 2022 оны 01 сарын 17

Yeo icej uhese surgulin zahiral n bagsh naraa muulad bgm bol uuuuruu c gsn arcaagu l baigaasht tgd ter huuhduudin um avsn zarana yr n yriagu bagsh nar miaa bn gel hutsaad bhi sda cn

0  |  0
batochir(76.214.111.148) 2022 оны 01 сарын 17

naymhyy lhagvasyren cocor badral baigalmaa narangerel narmandah stegmed bymandorj geed acar ih abiav bilgyyn dagsh nar olon aviactai syraach yrchyydiig beltgen yran byteeliin ih amidrald hotolvoniig bygd medne sahiral yranchimeg ta edgeer hamt olniihoo oyyn canaa hodolmorii ni her sereg ynelg ajilladag be

0  |  0
Top