Хятад Манжуурын хилээ нээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Хятадын Засгийн газраас цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байсан Манжуур боомтыг ажлыг сэргээж, хилээ нээсэн нь оросуудын хувьд тун баяртай үйл явдал боллоо. Бүтэн сар хагас тус боомтод саатсан ачааны машин, шуудан саадгүй нэвтэрч эхэллээ.

Хөл хорио тогтоосон шалтгаан нь орос барааны хайрцаг, уутнаас коронавирус илэрсэн явдал байлаа.

Арваннэгдүгээр сарын 30-нд Хэйлунцзян мужийн Суйфэньхэ боомт Оросоос контейнерт хийгээгүй бараа авахаа зогсоосон. Нүүрс, төмрийн хүдэр, мод зэрэг гараар ачиж, буулгадаг бүх барааг хүлээн авахаа больсон юм.

Маргааш нь буюу 12 дугаар сарын 1-нд Манжуурт коронавирусний халдварын голомт гарч, 53 шинэ тохиолдол илэрсэн. Шинжилгээгээр Оросоос ирсэн ачаанаас халдвар тархсан нь тогтоогдсон тул хилээ хааж, хөл хорио тогтоосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top