Барон Унгерний зурагтай хувцас сайн зарагдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Цагаан армийн дэслэгч генерал, Барон Унгерн бол Монголын түүхэнд нэрээ үлдээсэн хүн. Тэрээр цэргээ удирдан, 1921 оны 2-р сарын 24-нд хятад цэргийг ялж нийслэл Хүрээг эзлэн, VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж байсан түүхтэй. Түүнийг Монголд баривчлан, Оросын талд хүлээлгэн өгсөн бөгөөд оросууд 1921 оны есдүгээр сарын 15-нд Новониколаевск буюу одоогийн Новосибирскт буудан хороосон юм. Энэ үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан, Бароныг дэмжигчид Новосибирск хотын Бароныг буудан алсан тэр байшингийн ханан дээр хөргийг нь зурсан талаар бид мэдээлсэн.

Гэвч хэдхэн хоногийн дараа хөргийг будаг цацан, балласан байсан юм.

Энэ талаар хотын иргэд Унгерн сайн хүн, муу хүн хэмээн хуваагдан, удаан маргалдсан. Зарим хүн хөргийн дэргэд цэцгийн баглаа тавьж байлаа.

Харин үүнийг ашиглан, “Гражданский патруль” олон нийтийн байгууллагаас Колос дэлгүүртэй хамтран, Бароны зурагтай футболк, юүдэнтэй цамц, үүрдэг цүнх гаргасан нь Новосибирск хотод тун сайн зарагдаж байгаа гэнэ.

Мөн Унгерний хөргийг сэргээн зуруулах зардлыг гаргасан байна. 1998 онд Новосибирск хотын иргэд Бароныг хэлмэгдсэн гэжүзэн, цагаатгах хүсэлт гаргасныг Хотын шүүх шалгаад татгалзсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүү(192.82.78.214) 2022 оны 01 сарын 20

монголын түүхэнд гавъяа байгуулсан хүн энэ хүнийг сайнаар дурсаж явах хэрэгтэй

2  |  0
(66.181.188.146) 2022 оны 01 сарын 19

tsagaani orgodol,eh oronoosoo orgoj busgasan hechneench hunii amiar toglosin

0  |  0
зочин(202.9.46.244) 2022 оны 01 сарын 20

Мундаг хүн.

4  |  1
Top