Хятадын эрх баригчид Төв Азийн улс орнууд руу хийх агаарын тээврийн нислэгүүдээ аажмаар сэргээж, төмөр замын тусгай “экспресс коридор” байгуулахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ, Төв Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Тэрбээр коронавирусний цар тахлын энэ цаг үед иргэний агаарын тээврийг шат дараатай сэргээх, төмөр замын зорчигч тээврийн “эскпресс коридор” байгуулах, ачаа тээврийн ногоон сувгуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох болно гэж онцолсон байна.
Түүнчлэн Бээжин “Хятад-Киргиз-Узбекистан” төмөр замын төслийг хөгжүүлэхэд бэлэн байна гэж Ши Жиньпин мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )