Коронавирус жилийн дотор амьтны дунд тархахаар буцаж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

“Омикрон” хувилбар нь коронавирусний “эзнээ” солихоосоо өмнө тохиож буй сүүлчийн мутац байх магадлалтай гэж ОХУ-ын онц халдварт өвчин судлалын мэргэжилтэн, Владислав Жемчугов үзэж байна. Жилийн дотор коронавирус  ээлжит байгаараа амьтныг сонгож болзошгүй гэж тэрбээр таамаглаж байна.

Хүмүүс дунд тогтсон сүргийн дархлааны түвшин нэмэгдсэнээр вируст цаашид тархахад нь хүндрэлтэй болж байна. Тиймээс коронавирусний шинэ “эзэн” нь муурын төрөл, мэрэгч эсвэл буга болж магадгүй гэсэн таамгийг барууны эрдэмтэд дэвшүүлсэн байна.

Ер нь коронавирус нь амьтдын дунд тархдаг вирус. Шинжлэх ухаанд танигдсан ихэнх коронавирус амьтны дунд эргэлддэг. SARS-CoV-2 вирус ч мөн адил амьтны ертөнцөөс ирсэн ба тэр ертөнц рүүгээ буцах магадлал өндөр байна гэж шинжээч онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.185.22.172) 2022 оны 01 сарын 31

Корона вирус үхэр монголчуудаас ухаалаг юм даа, үхэр монголчууд корона вирусээс дор новшнууд аж.

1  |  3
Top