Нийтийн эзэмшил рүү буудсан этгээд МАНСУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Олон нийтийн газарт буун дуу гаргаж, эд зүйлсийг эвдэн сүйтгэж, танхайрсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, шалгаж эхэлжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Park-Od” худалдааны төвийн урд байх тамхины цэгийн шилэн хаалтыг гар буугаар буудаж, хагалсан байжээ.

Хэргийг шалгахад, “Park-Od” хотхонд оршин суух, 21 настай Б гэгч буудсан болох нь тогтоогдсон байна. Тухайн этгээд хэрэг үйлдэх үедээ биедээ хоёр гар буутай явсан гэх бөгөөд гар буу, сум, магазин зэргийг албаныхан эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх этгээд нь гар буу эзэмших эрхгүй бөгөөд хэрэг үйлдэх үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж.

Галт зэвсгийн тухай хуульд, "Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно" гэж заасан байдаг. 

Мөн хот суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж (Тир)-д спорт сургалтын буудлага хийж болно гэдгийг сануулсан байдаг. 

Гэвч дээрх этгээд нь буу эзэмших зөвшөөрөлгүйгээр олон нийтийн газарт буу хэрэглэсэн тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон байна.


Зурагт харагдаж буй Тамхи татах хэсгийн шилэн хаалтыг сэжигтэн этгээд буудаж, хагалжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.47) 2022 оны 02 сарын 01

Аа энэ бол зориуд санаатайгаар өдүүлсэн гэмт хэрэг учир буу тавьсан гэж хэлнэ.

0  |  0
нэр(202.179.27.30) 2022 оны 02 сарын 01

Сумтай буу өвөртөлж явна гэдэг ямар аюултай нийгэм ирснийг сануулж байна

2  |  0
шүгэл(192.82.88.244) 2022 оны 02 сарын 01

үнэн. хоохорын бадамсүрэн пиздаагийн хүүхэд буу авч явдаг

1  |  0
Иргэн(192.82.74.64) 2022 оны 02 сарын 01

Хулгай луйвар хийж хөлжсөн нэгний

2  |  0
Зочин(139.5.219.187) 2022 оны 01 сарын 31

МАНингийн ирээдүй

0  |  0
МАН(103.111.68.3) 2022 оны 02 сарын 01

МАН-ын дарга нарын хүүхэд учир ямар ч ял шийтгэлгүй өнгөрнө.

1  |  0
(59.153.87.132) 2022 оны 01 сарын 31

hutaga ordoggui yumuu,tegvel buu olj aviidaa

0  |  0
Намжил(139.5.216.199) 2022 оны 02 сарын 01

Наад дурак чинь нэг өдөр л хүн алах юм ыайна даа. Монгол ч эвгүй болж эхэлж байна даа. Баячуудын хүүхдүүд бүгд хар тамхи хэрэглэдэг дээр нь бас буу авч явдаг.

3  |  0
Top