Мөнгөн устай аарц уусан хүмүүс хордож, эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Өнгөрөгч амралтын өдөр Цэргийн төв эмнэлэгт мөнгөн усанд хордсон гурван иргэн хүргэгдэн иржээ. 

Тодруулбал, 8-77 насны нэг гэр бүлийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уусны дараа гүн хордлогод орсон байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр тэдний худалдаанаас авсан аарцнаас мөнгөн ус ялгарсан гэнэ. Гэр бүлийн хүмүүсийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хордлогын эмчилгээ хийсэн байгаа ба биеийн байдал тогтворжиж, өчигдөр эмнэлгээс гарчээ. 

Энэхүү мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас мөнгөн устай гэгдэх аарц, элсэн чихэр зэргийг хураан авч, шинжилгээнд явуулжээ.

Мөн аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байна.

Мөнгөн ус нь хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрснээр амны хөндийн салст, улаан хоолой, ходоод, гэдсийг түлж, үрэвсүүлдэг. Ингэж хордсон бол огиулж бөөлжих, дотор муухайран аманд зэв төмөр амтагдаж, түлэгдсэн газрууд хүрэн улаан өнгөтэй болох ба мөнгөн ус дамжсан газар бүрт хөндүүрлэн хорсох мэт өвдөж, цустай бөөлжих, гүйлгэх байдлаар даамжирдаг. Яаралтай эрчимт болон саармагжуулах эмчилгээ хийхгүй бол хүндэрч бөөрний дутагдал, цус багадалт, гүн хордлогод орох өндөр эрсдэлтэй юм. 

Иймд иргэд, сар шинийн баярын энэ өдрүүдэд задгай зах, талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шалгах, чанар, аюулгүй байдлыг харгалзан үзэж, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.183) 2022 оны 02 сарын 23

Хортой аарц зарсан зах болон эзнийг нь яаралтай зарла. Бусдад сургамж болохоос гадна хүмүүс хаанаас цагаан идээ авах мэдэж авна шүү? дээ. Маш харамсалтай

1  |  0
Монгол(150.129.143.217) 2022 оны 02 сарын 23

Малчид маш бохир орчинд ,сав баглаа нь нян бактериар дуурэн, тийм чанар ариун цэврийн шаардлага огт байхгуй цагаан идээ нэртэй хогийн аймар унэтэй худалдаж авч хордож байдаг !!! Монголчууд минь олз олох гэж удахгуй бие биенээ хордуулж дуусгах байх!!

1  |  1
Уншигч(139.5.219.231) 2022 оны 02 сарын 23

Хятад мятад гээл муулаад бдг биз дээ. Үнэн хэрэгтээ монголчууд л бие биенээ хорлодогшд

3  |  0
Налайхын ченж(150.129.142.129) 2022 оны 02 сарын 01

Мэргэжлийн хяналт бүрэн хянаж чадаж байсан шүү. Одоо Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж тус газраас Улаанбаатар хотруу нэвтрэх постуудад хяналт тавьдаг болсон. Үнэхээр туршлагагүй, чадвар муутай хүмүүс ажиллаж байгаа нь илт мэдэгддэг шүү. Мал эмнэлгийн газар хүмүүсийнхээ мэдлэгийг сайжруул, арга зүйгээр ханга, тэгэхгүй бол үзлэг ч хийж чадахгүй хүмүүсээр яах юм.

4  |  0
Лол(66.181.161.88) 2022 оны 02 сарын 23

Мэргэжлийн хяналтыг шалгаж болохгүй гэчихээр хүссэнээ зарж хордуулж байгаа юм байна л дө.

4  |  1
Э(202.126.89.18) 2022 оны 02 сарын 23

Нинжа нар алтаа мөнгөн усаар бариулдаг. Хөдөөгүүр дүүрэн бий

1  |  0
зочин (192.82.67.127) 2022 оны 02 сарын 01

Сүүлийн үед эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс ялангуяа мах ,сүү хэрэглэхээ болиод байна. Байрнуудын 1 давхарт байгаа сүү цагаан идээ, махны дэлгүүрээс худалдан авалт хийхээр мах нь ямар ч махны амт байхгүй чанаад шөл гарахгүй ,сүү нь хөөрүүлэхээр өрөм тослог юу чбайхгүй доор нь ээдэм шиг юм тунаад л энэ арай л биш ээ. Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн байцаагч ,мэргэжилтэнүүд орон сууц хорооллуудын мах ,сүүний дэлгүүрүүдийг тогтмол шалгаж шинжилгээ хийж баймаар байна.

5  |  0
ЗОЧИН(66.181.161.26) 2022 оны 02 сарын 23

Аль худалдааны төвөөс авсан хүнсний бүтээгдэхүүн бэ, маш аюултай мэдээлээл тавьчихаад ... мэдээлэл нь шал түүхий юм бичиж байхын ..

14  |  0
Top