Сар шинийн баярын өдрүүдэд халуун ам бүлээрээ, өнөр өтгөн бар жилийг угтаж буй Д.Батдаваагийнд зочиллоо.
Хэвлүүхэн яриатай дөрвөн хүү, өхөөрдөм таван охинтой энэ айлын өдөр бүхэн аз жаргал, инээд хөөр дүүрэн өнгөрдөг байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Гэрийн эзэн Д.Батдаваа, гэргий Ө.Өрнөхбилэг нар анх Улаанбаатар хотод оюутан болж орж ирээд танилцжээ. Түүнээс хойш үерхэж, дотноссоор их сургуулиа төгсөх жилээ анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Үүнээс хойш хоёр жилийн зайтай “нярайлж”, өдгөө есөн хүүхдийн аав, ээж болжээ.
Д.Батдаваа багаасаа л олон хүүхэдтэй болно гэж боддог байсан талаараа хөгжилтэй дурсамжаа хуваалцсан юм. Бага байхдаа гарынхаа алганы доорх судсаа дараад хэдэн хүүхэдтэй болохоо үздэг байсан үе хүн бүрт байсан байх. Д.Батдаваа хүүхэд байхдаа ингэж тоглох үед 10 бондгор гарч ирсэн гэнэ. Түүнээс хойш л 10 хүүхэдтэй болно гэж бодож, итгэжээ. Одоо энэ айлын том охин нь 17 настай, бага нь хоёр ой хүрч байгаа аж.
Хүүхдүүдийн хоёр томоос бусдынх нь нэр ЭРДЭНЭ гэж төгсдөг. Гэргий Ө.Өрнөхбилэг нь "Сувданд нуугдсан эрдэнэ" гэх ном уншсанаас хойш хүүхдүүдээ эрдэнэ гэж нэрлэжээ. Аав, ээжийн есөн эрдэнэ өргөө гэртээ инээд цацруулж, баяр баясал дүүрэн байгаа сурвалжилгыг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 5 )