Бодлогын хүүгийн өөрчлөлт инфляцад яаж нөлөөлдөг вэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Инфляцын халуурлын эсрэг Мөнгөний бодлогын арга хэмжээ авах уу гэдэг асуулт өнгөрсөн сарын анхаарал татсан асуудал байсан билээ. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эрчимжсэн үнийн өсөлтийн эрчим оны сүүлээр ийнхүү улам чангарсан нь бодлогын шийдвэр шаардсан.

Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг өсгөж, 6.5%-д хүргэх шийдвэр гаргасан юм.

Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулах үеэр Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Сүүлийн 2 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэнд болон эдийн заcгийн хүндрэлийг даван туулахтай дэлхий нийтээр тэмцэж байгаа хэдий ч цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдлууд үүсэж, тодорхой бус байдал даамжирсаар байна. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь эдийн засгийг сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Инфляц сүүлийн саруудад тооцож байснаас давж өсч, инфляцын хүлээлт эрчимжих эрсдэл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлсэн тул Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах  шийдвэрийг гаргалаа. Үүнд:

 

  • Мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 6.5%-иар тогтоох,

 

  • Монголбанкнаас тогтоосон банкуудын төгрөгийн Заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 8%-иар тогтоох,

 

  • Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийг уул уурхайн бус экспортыг дэмжих, боловсруулах аж үйлдвэрийг дэмжихэд чиглүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.

 

Дэлхийн улс орнуудын адил Монгол Улс цар тахлын хямрал, нийлүүлэлтийн доголдлоор өдөөгдсөн импортлогдсон инфляцтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үед богино хугацааны тогтворжуулах бодлогын шийдвэрээс гадна улс орны эдийн засгийн хөгжил, төрөлжилтөд шаардлагатай бодлогын шийдвэрээ хойш тавилгүй гаргасаар байх болно” гэхчлэн байр суурийг илэрхийлсэн.

Тодотгоход, Мөнгөний бодлогын шийдвэр эдийн засаг, инфляцад хэрхэн нөлөөлдөг вэ? гэдэг асуулт гол анхаарал татдаг. Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очир уг асуултад хариулт өгсөн дараах мэдээллийг өгсөн байна.

Мөнгөний бодлогын шилжих механизм нь Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгслүүд (жишээ нь, бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувь) дэх өөрчлөлт эдийн засгийн идэвхжил, инфляцад хэрхэн нөлөөлөхийг илэрхийлдэг. Энэ процесс нь комплекс бөгөөд эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хэмжээ, хугацааны хоцролттой холбоотой тодорхой бус байдал өндөр юм. Энгийнээр тайлбарлавал энэхүү шилжилт нь хоёр үе шаттай:

1. Мөнгөний бодлогын өөрчлөлт нь эдийн засаг дахь хүүнүүдэд нөлөөлнө.

2. Хүүнүүд дэх өөрчлөлт нь эдийн засгийн идэвхжил, инфляцад нөлөөлнө.

Энэ удаа эдгээр хоёр үе шатыг товч тайлбарлаж, мөнгөний бодлого эдийн засагт нөлөөлдөг үндсэн сувгуудыг авч үзье.

1.Эхний үе шат.

Монгол Улсад мөнгөний бодлогыг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тодорхойлдог. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар Мөнгөний бодлогын хороо нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нь албан тушаалаар тус хороонд орох бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос дэвшүүлж, Улсын Их Хурлаас 6 жилийн хугацаатай томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрддэг. Мөнгөний бодлогын үндсэн болон уламжлалт арга хэрэгсэл нь бодлогын хүү бөгөөд бусад арга хэрэгслүүд болох банкуудын заавал байлгах нөөцийн хувь, урт хугацаат репо санхүүжилт, тодорхой хугацаатай нөхцөлт санхүүжилт зэргийг ашиглаж байна. 

Мөнгөний бодлогын шилжилтийн эхний үе шат нь эдгээр хэрэгслүүдийн өөрчлөлт эдийн засаг дахь хүүнүүдэд хэрхэн нөлөөлөхийг авч үздэг. Бодлогын хүү нь мөнгөний зах дээр банкууд хоорондоо зээл олгож, авах суурь хүүний зорилт бөгөөд төв банкнаас гаргаж буй хамгийн бага хугацаатай үнэт цаасны хүү юм. Энэ хүүний өөрчлөлт нь өрх, аж ахуйн нэгжийн хадгаламж, зээлийн хүүнд нөлөө нөлөөлдөг. Манай орны тоон өгөгдөл дээр хийгдсэн судалгаагаар бодлогын хүү 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд тренд дээрх нөлөө (1 жилийн дараа гарах нийт нөлөө) нь  хадгаламжийн хүүний хувьд 0.64 нэгж хувиар, зээлийн хүүний хувьд 0.47 нэгж хувиар өөрчлөгддөг байна. Харин бусад хэрэгслүүдийн хувьд банкны салбараас олгох зээлийн хэмжээ, зээлийн хүүнд голлон нөлөөлдөг.

Мөнгөний бодлого нь эдийн засаг дахь хүүнүүдэд суурь үзүүлэлт болдог хэдий ч, хадгаламж, зээлийн хүү нь зөвхөн мөнгөний бодлогоор тодорхойлогддоггүй.  Хадгаламж, зээлийн хүүнд санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөний өөрчлөлт, зээлтэй холбоотой эрсдэл зэрэг бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Иймд бодлогын хүү болон бусад хүүнүүд хоорондын зөрүү нь цаг хугацааны туршид өөрчлөгдөж байдаг.

2. Хоёр дахь  үе шат.

Хоёр дахь  үе шат нь мөнгөний бодлогын өөрчлөлт эдийн засгийн идэвхжил, инфляцад хэрхэн нөлөөлөхийг авч үздэг.  Үүнийг ойлгохын тулд өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн хадгаламж, зээлийн хүү буурах нь нийт эрэлт, инфляцад хэрхэн нөлөөлж байгааг энгийн жишээ болгон ашиглаж болно. Ерөнхийдөө хүү өндөр байх нь эрэлт, инфляцыг бууруулдаг.

Нийт эрэлт.

Хүү өсөх нь хэрэглээг өдөөх замаар нийт эрэлтийг нэмэгдүүлдэг. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтэд өөрчлөлт гарах (нэмэгдэх) хүртэл тодорхой хугацаа шаардлагатай. Учир нь, нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэхийн тулд илүү олон ажилчин, тоног төхөөрөмж, дэд бүтэц шаардлагатай. Иймд нийт эрэлт эхэндээ нийт нийлүүлэлтээсээ их байх нь үнэ өсөх дарамтыг бий болгодог. Аж ахуйн нэгжүүд эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан үнээ илүү хурдацтай өсгөх тул инфляцийг өсгөхөд хүргэдэг.

Айл өрх, аж ахуйн нэгжүүд зан үйлээ өөрчлөхөд цаг хугацаа шаардагддаг тул мөнгөний бодлогын өөрчлөлт нь эдийн засгийн идэвхжил, инфляцад хугацаатай хоцрогдолтойгоор нөлөөлдөг. Зарим тооцоогоор мөнгөний бодлогын өөрчлөлтийн хамгийн хүчтэй нөлөө гарах хүртэл 1 орчим жилийн хугацаа шаардагддаг. Энэ нь мөнгөний бодлого эхний 11 сардаа нөлөөгүй эсвэл 13 дахь сараас нөлөөгүй болох тухай ойлголт биш. Мөнгөний бодлогын хэрэгслийн өөрчлөлт гарсан дуруйдаа нөлөөлж эхлэн, түүний дараах саруудад нөлөө нь нэмэгдсээр хамгийн хүчтэй нөлөө нь 12 дахь сар дээрээ гараад 13 сараас эхлэн нөлөө нь алгуур суларч хэдий ч нөлөөлсөн хэвээр байх тухай ойлголт юм.

Гэхдээ эдийн засгийн бүтэц нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг, эдийн засгийн нөхцөл байдал хувьсдаг тул мөнгөний бодлогын эдийн засгийн идэвхжил, инфляцад үзүүлэх нөлөөллийн тооцоотой холбоотой тодорхой бус байдал өндөр байдаг. Иймд мөнгөний бодлогын нийт нөлөө, эдийн засагт нөлөөлөх цаг хугацааны хоцрогдол нь цаг хугацааны турш өөрчлөгдөж байдаг.

Инфляцын хүлээлт.

Мөнгөний бодлогын шилжилтэд инфляцын хүлээлт бас чухал нөлөөтэй. Жишээ нь, хэрэв ажилтнууд инфляци өснө гэж хүлээж байгаа бол бодит орлогоо тогтвортой хадгалахын тулд цалинг нэмэгдүүлэхийг хүсч болно. Цалингийн өсөлт өндөр байх нь инфляц өсөхөд нөлөөлнө.

Инфляцын зорилтот түвшинг зарласнаар төв банк инфляцын хүлээлтийг “аргамжих” боломжтой гэж үздэг. Инфляцын зорилтыг зарласнаар эдийн засгийн тодорхой бус байдал тодорхой түвшинд буурч, өрх, аж ахуйн нэгжүүд хуримтлал, хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа илүү итгэлтэй байхад туслах юм.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЛЖИХ МЕХАЗМЫН ҮНДСЭН СУВГУУД

 

Хадгаламж, хөрөнгө оруулалтын суваг.

Мөнгөний бодлого нь хуримтлал, хөрөнгө оруулалт хийх сэдлийг өөрчлөх замаар эдийн засгийн идэвхжилд нөлөөлдөг. Энэ суваг нь ихэвчлэн хэрэглээ, орон сууцны хөрөнгө оруулалт, бизнесийн хөрөнгө оруулалтад нөлөөлдөг.

  • Банкны хадгаламжийн хүү буурах нь өрхүүд мөнгөө хадгалах сэдлийг бууруулдаг. Харин өрхүүд мөнгөө бараа, үйлчилгээнд зарцуулах сонирхол нэмэгдэнэ.

 

  • Зээлийн хүү буурснаар өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн дүн багасах тул зээл илүү их авахад түлхэц болно. Иймд зээлийн хүү бага байх нь орон сууц зэрэг хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлдэг.

 

  • Зээлийн хүү буурснаар бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалт (шинэ тоног төхөөрөмж эсвэл барилга)-аа нэмэгдүүлэх боломжтой. Үүнд зээлийн өртөг бага, тэдний нийлүүлж буй бараа, үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаа нь нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, эдгээр төслүүдийн өгөөж нь зээлийн хүүнээс өндөр байх боломжийг нэмэгдүүлнэ. Энэ нь төслөө санхүүжүүлэхийн тулд зээл авдаг бизнесүүдэд шууд нөлөөлнө.

 

Мөнгөн урсгалын суваг.

Мөнгөний бодлого хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлдөг. Энэ нь өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээнд зарцуулах мөнгөний хэмжээг өөрчлөх замаар хэрэглээ, хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Энэ нь эх үүсвэрийн хязгаарлалттай өрхүүд, аж ахуйн нэгжүүд (жишээ нь, банкуудын өгөх дээд хэмжээ хүртэл зээл авсан)-д хамгийн чухал суваг юм.

  • Зээлийн хүү буурснаар хүүгийн эргэн төлөлт буурч, өрх, аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээнд зарцуулах бэлэн мөнгөний хэмжээ нэмэгддэг. Тухайлбал, зээлийн хүүг бууруулснаар хувьсах хүүтэй ипотекийн зээлтэй өрхүүдийн эргэн төлөлт багасч, илүү бэлэн мөнгөтэй болдог.

 

  • Үүний зэрэгцээ хүүний бууралт нь өрх, аж ахуйн нэгжүүдийн хадгаламжаас олох орлогын хэмжээг бууруулж, зарим нь зардлаа хязгаарлах сонголт хийх боломжтой.

 

  • Эдгээр хоёр нөлөө нь харилцан эсрэг чиглэлд нөлөөлөх бөгөөд хүүг бууруулах нь Монголын эдийн засаг дахь хэрэглээ, хөрөнгө оруулалтын зарцуулалтыг нэмэгдүүлнэ гэж  үзэж болно (эхний үр нөлөө нь хоёр дахь үр дүнгээс их).

 

Хөрөнгийн үнэ, Баялгийн суваг.

Хөрөнгийн үнэ, хүмүүсийн баялаг нь хэр их зээл авч, эдийн засагт хэдийг зарцуулж чадах вэ гэдэгт нөлөөлдөг. Хөрөнгийн үнэ болон баялгийн суваг нь ихэвчлэн хэрэглээ, хөрөнгө оруулалтад нөлөөлдөг.

 

  • Хүүний бага түвшин нь хөрөнгө (орон сууц, хувьцаа гэх мэт)-ийн эрэлтийг дэмжих замаар хөрөнгийн үнийг өсгөдөг. Үүний нэг шалтгаан нь хүү бага байх үед ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнэ өндөр байдаг явдал юм.

 

  • Хөрөнгийн үнэ өндөр байгаа нь банкуудаас зээл авахад тавих барьцааны үнэлгээг нэмэгдүүлдэг. Ингэснээр өрхүүд, аж ахуйн нэгжүүд зээл авахад хялбар болно.

 

  • Хөрөнгийн үнийн өсөлт нь иргэдийн баялгийг нэмэгдүүлдэг. Энэ нь өрхүүд баялгийнхаа өсөлтөөс тодорхой хувийг зарцуулдаг тул хэрэглээ болон орон сууцны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлдөг.

 

Валютын ханшийн суваг.

Монгол Улстай адил жижиг нээлттэй эдийн засагт валютын ханш нь эдийн засгийн идэвхжил, инфляцад чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь экспортлогч эсвэл импортын бараа, үйлчилгээний өрсөлдөөнд өртдөг салбаруудад илүү чухал нөлөөтэй.

Бодлогын хүүний бууралт нь Монголын хүү дэлхийн бусад орнуудын хүүтэй харьцуулахад буурна гэсэн үг юм (бусад бүх зүйл тэнцүү гэж үзвэл).

Дотоод бага хүү нь хөрөнгө оруулагчдын Монгол дахь хөрөнгөөс олох өгөөжийг бууруулдаг (бусад улс орнуудтай харьцуулахад). Бага өгөөж нь Монгол дахь хөрөнгийн эрэлтийг бууруулах (түүнчлэн Монгол төгрөгийн эрэлт буурна) тул хөрөнгө оруулагчид хөрөнгөө гадаадын хөрөнгө (гадаад валют) руу шилжүүлдэг.

Хүү буурснаар (дэлхийн бусад орнуудтай харьцуулахад) ихэвчлэн үндэсний валютын ханш суларч, Монголд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээтэй харьцуулахад гадаадын бараа, үйлчилгээг илүү үнэтэй болгодог. Энэ нь экспорт, дотоодын идэвхжилийг нэмэгдэхэд нөлөөлнө. Үндэсний валютын ханш сулрах нь инфляцыг нэмэгдүүлнэ, учир нь импорт Монгол төгрөгөөр илүү үнэтэй болдог.

Энд бодлогын хүүг бууруулах жишээг авч үзлээ. Харин бодлогын хүү өсөх бол дээр дурдсаны эсрэг нөлөө эдийн засаг, инфляцад гарах болно” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top