Төрийн одон өгнө гэж иргэдийг залилсан этгээд дахин хэрэг үйлджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Төрийн одон, медаль гаргаж өгнө хэмээн иргэдийг залилж байсан этгээд эрүүгийн хэргээр шалгагдаж байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлджээ. 

Тодруулбал, Монгол Улсын иргэн, 29 настай, эмэгтэй С нь 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон, “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон, медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо” тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, иргэдээс 100 мянгаас 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бусдад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. 

Хэргийг өнгөрөгч 2021 оны зургаадугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 2021 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.15) 2022 оны 02 сарын 15

Хүрэлсүхийн хамтрагч нь юм биш үү?

1  |  0
зочин (192.82.72.115) 2022 оны 02 сарын 15

Одон медаль авах гэж мөнгө өгч л байдаг ,үгүй ээ мөн сонин хүмүүс байх юм аа.

1  |  0
Зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 15

Хуурагдаж байдаг тэнэгүүд

1  |  0
Irgen(64.119.18.3) 2022 оны 02 сарын 14

Odon medali gej tiim l durlamaar ym bdag yum bh da, ineed hurchih yum.

0  |  0
Зочин(202.126.90.16) 2022 оны 02 сарын 15

Чамд алтан гадас олж өгнө гээд утасдаадбайна гэсэн энэ үү. Эоэгтэй хүн байна гээд байсан.

1  |  0
Top