Хятадын эрдэмтэд агаарт коронавирус илрүүлэх систем бүтээж байна гэж “China Daily” хэвлэл мэдээлжээ. Шинэ технологийг Бээжин-2022 олимпын бүсэд туршиж байна.
Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэх хэрэгсэл ашиглах, оролцогчдыг шинжилгээнд хамруулах зэрэг цогц арга хэмжээ авч байна. Агаарт вирус байгаа эсэхийг илрүүлэх нь халдвараас урьдчилан сэргийлэхэд давхар ач холбогдолтой гэж Чинхуа их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаач Лю Пэн онцолжээ.
Хятадын эмч нарын үзэж буйгаар, ковидоор өвчилсөн хүн найтаах, ханиахад халдвар тархахаас гадна битүү орон зайд агааржуулагчийн бичил дуслаар дамжин вирус тархах магадлалтай.
Агаар дахь вирусийг илрүүлэх зориулалттай эл төхөөрөмж нь агаарыг сорж, бичил хэсгүүдийг шүүж, шингэнд уусгах замаар нуклеин хүчлийг илрүүлдэг байна. Шинэ төхөөрөмж нь молекул, генийн оношилгооны энгийн аппаратаас 10 дахин илүү мэдрэмжтэй гэж судлаачид онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )